Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдана

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдана

СХД-ийн 23-р хороо цэцэрлэггүй гэх тодотголоос сална

Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдана

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагчаар СХД-ийн 23-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

СХД-ийн 23-р хороо нь 12000 гаруй хүн амтай, сургуулийн өмнөх боловсролын 1300 хүүхэд оршин суудаг томоохон хороо хэдий ч өдийг хүртэл цэцэрлэггүй байсан. 23-р хорооны хүүхэд багачууд зэргэлдээх хороодын харьяаллын бус цэцэрлэгүүдэд хамрагддаг.

Тэгвэл өнөөдөр 23-р хороонд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагчаар 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо. Олон жил сургууль цэцэрлэггүй хаягдсан хороог 3 жилийн дотор сургууль, цэцэрлэгтэй болголоо.. Энэхүү 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 2019 оны 12 дугаар сарын 3-нд ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг Гранд Пасикал ХХК гүйцэтгэж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж