“Baby Shark” дуугаар цуврал хүүхэлдэй хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

“Baby Shark” дуугаар цуврал хүүхэлдэй хийхээр болжээ

“Baby Shark” дуугаар цуврал хүүхэлдэй хийхээр болжээ

Nickelodeon хүүхдийн суваг Pinkfong компанитай хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж “Baby Shark” дуунаас сэдэвлэж олон ангит цуврал хүүхэлдэй хийхээр болсноо мэдэгдээд байна. Тус дууг 2015 онд Өмнөд Солонгосын Pinkfong компани хүүхдийн танин мэдэхүйд зориулан хийсэн түүхтэй.

Энэхүү дууны бүжигтэй хувилбар интернэтээр цацагдсан даруйдаа ази тивд маш хурдацтай тархсан бол 2018 онд барууны ертөнцөд шуугиан тарьж, Billboard-ийн шилдэг 100 дууны 32-р байрт орж байжээ.

Мөн “Baby Shark” дууны албан ёсны бичлэг Youtube дээр 2.8 тэрбум үзэлттэйгээр тус сайтын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй бичлэгийн 9-р байранд жагсаж, өөрийн #BabySharkChallenge хаштагтай 700 мянга гаруй ковер бичлэг хийгдсэн зэрэг маш богино хугацаанд интернэтийг шуугиулсан билээ.

Б.ЦОЛМОН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж