Хандивын мөнгөнөөс хумсалсан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Хандивын мөнгөнөөс хумсалсан байж магадгүй

Жек Уорнер

Фото: www.russianlook.com / imago sportfotodienst

 

АНУ-ын прокурорын газар FIFA-гийн дэд ерөнхийлөгч асан, Тринададын Жек Уорнерыг 2010 оны Гаитийн газар хөдлөлтийн хохирогч нарт зориулж цуглуулсан мөнгөнөөс завшсан хэмээн сэжиглэв. Энэ талаар BBC News мэдээллээ.

 

Телевизийн мэдээлснээр, гамшиг болсноос хойш хэдэн сарын хугацаа өнгөрсний дараа Уорнер Гаитид очихдаа "Дэд бүтэц сэргээхэд зориулж 750 мянган ам.доллар цуглуулсан" гэж хэлж байжээ. Харин ABC News-ын тодруулж буйгаар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбоо 974,5 мянган ам.доллар хандивласан ч хэдий ч тэр мөнгө Гаитид очоогүй байна.

 

"Хандивын мөнгийг Уорнерийн хувийн дансанд шилжүүлсэн байх магадлалтай. Тэр мөнгө хаана байгааг олж тогтоох шаардлагатай" гэж Тринидада – Тобаго улсын ерөнхий прокурор мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж