Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна

Онцгой байдлын ерөнхий газраас шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль болон 2018 онд Засгийн газрын хуралдаанаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд  хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар,  “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын хамтарсан ажлын хэсэг  Ховд аймагт ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгүүд Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах ач холбогдолтой юм.

Он гарсаар Говьсүмбэр, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж