Дэнж нь булгихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй барилдана хэмээн аархаж явсан улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдааныг зургадугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Манлай суманд зохион байгуулсан юм. Хүчит арслангийн нэрэмжит барилдааны үеэр түүний ид залуудаа өргөж байсан 380 кг жинтэй чулууг өргөх тэмцээнийг зохион байгуулжээ. Уг тэмцээнд нийт долоон баг өрсөлдсөнөөс аймгийн арслан Э.Нямаа, аймгийн арслан н.Цэдэнсодном нар 30.65 секундын амжилтаар тэргүүлсэн бол улсын начин Ц.Одбаяр, улсын заан Т.Санчир 10.50 секунд, улсын арслан Д.Ганхуяг, улсын нчин Ш.Дарханбат нар 8.55 секунд өргөж удаалсан байна.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ