Налайх дүүрэгт хот байгуулж, хотын Захирагчийн сонгох сонгуулийг энэ сарын 14 буюу ирэх амралтын өдөр зохион байгуулах гэж байна. Захирагчийн сонгууль өгөх газрыг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7 дугаар хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулсан бөгөөд хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоожээ. Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд найман хүн нэр дэвшиж байна. Зургаан хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад орсон 20263 иргэн сонгууль өгнө. Налайхын захирагч ирэх ням гаригт тодроно.
Эх сурвалж: www.polit.mn