ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарласан бүс нутгийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох шийдвэр гаргасан билээ. Удалгүй зөвхөн салан тусгаарласан бүсийн иргэд гэлтгүй бүх украинчуудад ОХУ-ын паспорт санал болгож магадгүй талаар мэдэгдэл хийгээд байсан юм.
Украины шинэхэн Ерөнхийлөгч Володимир Зеленьский энэхүү асуудлыг таслан зогсоож, ОХУ-ын шийдвэрийн эсрэг хориг тавихыг Европын холбоонд уриалжээ. Тэрбээр Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Федерика Могерини болон Европын зөвлөлийн дарга Дональд Туск нартай Брюссель хотноо уулзах үеэрээ ийнхүү хүссэн байна.
Зеленьский Ерөнхийлөгч байх хугацаандаа хамгийн тууштай зогсох асуудал бол Оросын түрэмгийллийг таслан зогсоох бөгөөд үүнд олон улсын дэмжлэг нэн чухал болохыг мэдэгджээ.
Эх сурвалж: www.rferl.org