“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” олимпиадад сурагч М.Чинхүсэл түрүүллээ | News.MN

“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” олимпиадад сурагч М.Чинхүсэл түрүүллээ

СУМЪЯАБАЗАР

“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” олимпиадад сурагч М.Чинхүсэл түрүүллээ

“Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” олимпиадад сурагч М.Чинхүсэл түрүүллээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгтэйгээр “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг тав дахь жилдээ Баянхошуу бүсийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хариуцсан мэргэжилтэн К.Алтынбек, Сантис төвийн сургалт хариуцсан захирал Карен нарын хүмүүс оролцлоо. Мөн олимпиадад оролцогчдоос гадна Баянхошуу бүсийн ЕБСургуулиудын захирлууд, 2018 оны тус олимпиадын ялагч М.Сүхбат, Б.Сарнай, Г.Цэвээнравдан нар хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Дэлхийд өрсөлдөх Монгол хүний салшгүй нэгэн үзүүлэлт бол гадаад хэлийг төгс сайн сурсан байх. Иймээс Баянхошуу бүсийн иргэдийн итгэлийг аван Улсын Их Хуралд сонгогдсон гишүүнийхээ хувьд залуусаа англи хэлийг төгс эзэмшихэд тус болох ёстой хэмээн үзэж хувь нэмрээ оруулахаар энэхүү төслийг санаачлан амжилттай хэрэгжин өнөөдрийг хүрээд байна.

Хэрвээ чи сайн ажил хийж тэр хэрээрээ үнэлүүлж тав тухтай сайхан амьдрах мөрөөдөлтэй бол, дэлхийн хүн байхыг хүсдэг л бол гадаад хэлийг төгс эзэмших зайлшгүй шаардлагатай. Иймээс залуус дүү нар та бүхэн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” төслөөс авсан мэдлэгээ суурь болгон илүү их хичээн суралцах учиртайг ахын ёсоор захих байна” гэлээ.

Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн төгсөх ангийн 350 орчим сурагчид оролцсон юм. Шалгаруулалтыг Монголын анхны гадаад хэлний сургалтын төвүүдийн нэг болох “Сантис” боловсролын төвийн англи хэлний мэргэжлийн багш нар нийтдээ дөрвөн үе шаттайгаар явуулсан юм. Ингээд нэгдүгээр байрт 67 дугаар дунд сургуулийн сурагч М.Чинхүсэл, удаах байрт 104-р дунд сургуулийн сурагч Э.Билгүүн, гуравдугаар байрт 74 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Болортуяа нар шалгарч, Д.Сумъяабазар гишүүний тэтгэлгээр Сингапур улсад англи хэлний мэдлэгээ ахиулах зуны сургалтад хамрагдахаар боллоо.

Харин 4-10 байрт шалгарсан хүүхдүүд “Сантис” боловсролын төвд мөн 100 хувийн тэтгэлгээр сурах бол үлдсэн хүүхдүүдийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадын II шатанд шалгарсан 100 хүүхдээс АНУ-аас битүүмжлэлтэй ирүүлсэн TOEFL junior-ын олон улсын битүүмжлэлтэй тестээр шалгалт авсан юм. Тестийн шалгалтаас шалгарсан эхний 20 хүүхдэд 2 жилийн хугацаатай олон улсын TOEFL junior-ын онооны сертификат олголоо.

Жил ирэх бүр оролцогчдын чадвар сайжирч өрсөлдөөн ихтэй болж байгааг олимпиадыг зохион байгуулагчид хэлж байсан юм.

Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад нь дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Англи хэл” сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, амжилттай суралцагсдыг урамшуулах, сурталчлах, цаашид гүнзгийрүүлэн суралцуулах зорилготой билээ. Цаашлаад улсын болон олон улсын төвшинд өрсөлдөхүйц сурагч, оюутан, мэргэжилтэн болоход нь томоохон дэмжлэг үзүүлж буй юм.

УИХ-ын гишүүний ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилсан дүүргийнхээ хүүхэд залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгох чин хүсэл өвөртөлсөн энэхүү олимпиадад сурагчид амжилт гаргахын тулд эртнээс бэлдэж, жил ирх тусам өрсөлдөөн ширүүсэж байгаа талаар зохион байгуулагчид ярьж байв. Тиймээс багш, сурагч, эцэг, эхчүүдийн зүгээс залуу үеийг сурч хөгжихөд энэхүү уламжлалт олимпиад томоохон дэмжлэг болдогт талархаж буйгаа хэлж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-06 66.181.176.176

энэ янз бүрийн юманд нэр өгөхдөө бодож өгөхөд яадаг бна аа одоо бүр сүүлдээ дэлхийд өрсөлдөх 20 дугаар байрныхан гээд явж өгөх нь ээ

Avatar

Зочин 2019-06-06 45.56.153.227

10 сая дойлуурын авилгачин

Avatar

Зочин 2019-06-06 202.9.43.51

Олимпиад зохион байгуулахыг сайдын тушаалаар хориглосон байгаа

Avatar

зочин 2019-06-06 202.21.98.166

Нийслэлдээ өрсөлдөж чадахгүй байж юун том юм ярьдаг юм

Avatar

hhhhhhhh 2019-06-06 119.40.100.154

niisleld 1t orson bnlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж