Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн, шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас түүнийг ямар хэрэгт буруутган, шалгаж эхэлсэн талаар албан ёсны байр суурийг илэрхийллээ.
Үүнд “Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэргийг энэ сарын 9-ний өдөр үүсгэсэн” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа аж.
Д.ЖАРГАЛ