"Би Ерөнхийлөгч байсан бол энэ гэрээ байгуулагдахгүй байсан"

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

"Би Ерөнхийлөгч байсан бол энэ гэрээ байгуулагдахгүй байсан"

"Би Ерөнхийлөгч байсан бол энэ гэрээ байгуулагдахгүй байсан"

Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар өнөөдөр /2019.06.06/ МАХН болон дөрвөн намын удирдлагууд мэдээлэл хийж, шаардлагыг танилцууллаа.


Хэвлэлийн бага хурлын эхэнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Д.Дуламсүрэн УИХ, Засгийн газарт “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх дөрвөн хуудас шаардлагыг уншиж, танилцуулсан юм. Уг шаардлагад “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын талын хүртэх ашиг жил бүр багасаж байна. Үүний нэг илрэл нь анхны төлөвлөсөн 57 хувийн ашиг өнөөдөр 20 хүрэхгүй хувьтай болж буурсан. Иймээс цаашид энэ гэрээг үргэлжлүүлэх эдийн засгийн болон эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй байна. Тиймээс уг гэрээг өдөр, хоног алдалгүй дахин шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна” гэж тусгажээ.

-БИ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН БОЛ ЭНЭ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДАХГҮЙ БАЙСАН-

МАХН-ын дарга Н.Энхбаяр ярихдаа “Одоогоос 10 жилийн өмнө анх “Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад ихэнх хүмүүс сайхан гэрээ боллоо гэж хэлж баярлаж байсан. Харин тэр үед баярлаагүй цөөн хүмүүсийн нэг нь би. Өнөөдөр надаас тэр үед тэмцэхгүй яасан юм бэ гэж асуух байх. Би энэ үеэр саад болж байсан учраас 2009 оны сонгуулиар намайг хуйвалдан унагааж, 10 сард нь энэ гэрээг байгуулсан байдаг. Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол энэ гэрээ байгуулагдахгүй байсан. Энэ гэрээнд яагаад шүүмжлэлтэй хандаж байгаа вэ гэвэл, Нэгдүгээрт Монголын талын хувьцаа 34-хөн хувь байна. Энэ буруу. Хоёрдугаарт, Монголын өр нэмэгдэж буй нь буруу. Гуравдугаарт, Монголын тал ногдол ашиг хэзээ ч авахгүй болоод байна. Ийм гэрээ өдийг хүртэл байгаад байгаа нь харамсалтай. Засгийн газарт эх орноо бодсон гишүүд байгаа гэж найдан, шаардлага хүргүүлж байгаа юм” гэв.

"ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХЭРҮҮЛИЙН ГЭРЭЭ БОЛЛОО

Монголын Үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл Оюу Толгой” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээ хэрүүлийн гэрээ боллоо. Анх байгуулахад Монгол Улс одоо хөгжинө гэсэн хүлээлттэй байсан. Тэр үед гадны хөрөнгө оруулагчид болон МОнголын талы ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүс ярихдаа “Монгол Улсын ард түмэн 2018, 2019 эхлэн ногдол ашиг хүртэнэ” гэж байсан.

Өнөөдрийн байдлаар, ажлын хэсэг 2038 он гэхэд ногдол ашиг авахгүй, тэрбум гаруй ам.долларын өртэй байна гэдэг дүгнэлт гаргажээ. Бидний тооцоогоор Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авч чадахгүй болоод байна. Тухайн үед гэрээ байгуулахад мэргэжлийн хүмүүс гадны эрх ашигт үйлчилж, гэрээг байгуулсан" хэмээн ярилаа. Мөн энэ үеэр Иргэний зориг ногоон нам болон Эх орон намын дарга нар өөрийн байр сууриа илэрхийлэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж