Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна.  2015.VI.10

– Аймгийн Засаг даргын ивээл дор Хилийн отрядын хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт энэ срын 6-ны өдөр Дарьганга сумын төвд зохион байгуулагдлаа. Эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн эх орныхоо торгон хилийг манаж байгаа 200 гаруй хилчин эмэгтэйчүүд оролцож хил хамгаалах байгууллагад тулгамдаж байгаа асуудлаа ярилцлаа.

– Нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг түгээх хорт хавдрын талаар ойлголтыг олон нийтэд хүргэх зорилгоор Хаан банк, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяны нээлт 4 дэх жилдээ манай аймагт эхэллээ. Аяны хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд нийт 4095 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсан байдаг байна.Тус аян 5 хоног аймагт үргэлжлэн явагдах юм байна.

– Өнгөрсөн амралтын өдөр МХГ-ын ажлын хэсэг "ЭМ ЭЛ Цахиурт-Овоо “ компанид шалгалт хийлээ. Тус компани хүдэр баяжуулах үйлдвэр бариж байна. Шалгалтын үед ноцтой гэхээр дутагдал гарсангүй гэж ажлын хэсгийнхэн хэллээ.

– Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 4 байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо. Онцгой байдлын газар Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж нээлттэй үйлчиллээ.

– Аймгийн аварга шалгаруулах 2015 оны насанд хүрэгчдийн волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ.Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос багийн дүнгээр Хаан банк тэргүүн байранд шалгарсан бол Цайрт менераль компани,Шүүхийн багууд удаах байранд оржээ.

BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж