Өргөдлийн байнгын хорооны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Өргөдлийн байнгын хорооны хурал хойшлов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр товлогдсон байсан ч хойшиллоо. Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдөл Өргөдлийн байнгын хороонд ирсэн байна. Тиймээс өргөдлийн мөрөөр хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус байнгын хорооноос байгуулсан байсан бөгөөд танилцуулга хийх ёстой ч дүгнэлтээ эцэслэн гаргаагүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан ирэх долоо хоног хүртэл хойшиллоо.

Ажлын хэсэгт  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нар багтаж байгаа аж.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж