ДМНН-ийн гурван хүн амиа алдаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

ДМНН-ийн гурван хүн амиа алдаагүй гэв

ДМНН-ийн гурван хүн амиа алдаагүй гэв

Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл /ДМНН/ ТББ-ын тэргүүн Х.Бээжин өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ДМНН" ТББ-ын гурван хүн энэ сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө голыг автомашинтайгаа гаталж байх үедээ осолдсон ч золоор амьд гарсан. Хэвлэлүүдэд гадны нөлөөтэй живж сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан нь ташаа юм.

Хууль зөрчин үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниудаас болж, гол дотор 3-5 метрийн гүнтэй нүх үүссэн байсан нь осол гарах шалтгаан болсон. Бид энэ бүхнийг баримтжуулж авсан” гэж хэллээ.

Сэлэнгэ аймагт уул уурхайн компаниуд,  “нинжа” нар хууль зөрчин үйл ажиллагаа явуулдгаас болж олон сөрөг үр дагавар гарч байгаа тул тэр бүгдэд шаардлага тавьж ажиллахаар явж байгаад осолд орсон аж. Гэхдээ хүн эндээгүй" гэлээ.

Б. НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж