Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хадгалж байсан этгээдэд шүүхээс нэг жилийн ял оноолоо. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр М гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Морфин” бодисын агууламж бүхий гурван ширхэг шилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалж байсан нь тогтоогджээ. Энэ дагуу дээрх хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.06.06/ хэлэлцлээ. Шүүхээс иргэн М-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ