"Үндсэн хуулийг шалгарсан, мөнгөнд автаагүй хүмүүс баталсан"

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийг шалгарсан, мөнгөнд автаагүй хүмүүс баталсан"

"Үндсэн хуулийг шалгарсан, мөнгөнд автаагүй хүмүүс баталсан"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барьсан. Уг төсөлтэй холбоотой зарим гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: "Болгоомжилсон үүднээс хэлэх зүйл байна. Одоо баяр дөхөөд эхэлсэн. Үндсэн хууль руугаа гар дүрчих гээд л эхэллээ дээ. Чуулганы дэгийн тухай хуулийг янз бүр болгох гээд, хүн үхтлээ УИХ-ын гишүүн байх шаардлагагүй. Цаг хугацаа хүнийг хязгаарлана. Залуу үе төрж гарна.  Улайраад л хамгийн олон сонгогдсон нь манлайлаад л сүргийн тэргүүн болж ямаа шиг авирлан Үндсэн хууль руугаа гар дүрэх гээд гүйж байна.

Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан, мөнгөнд автаагүй ийм үед хийсэн. Гэтэл бид сайжрууллаа гээд долоо дордуулсан. Одоо 70 дордуулах гээд улайрч байна.  Энэ нөхдүүдийг ард түмэн сонгуулиар очихоор нь нам хусах хэрэгтэй шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, зүтгүүлж байгаа гишүүдийг сайн тогтоох хэрэгтэй. Тэгээд сонгуулиар очихоор нь хариуцлага  тооц. Надад одоо үүнээс өөр арга алга. Би цөөнх болох байх. Хэлэх үгээ хэллээ" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж