ЦЕГ: Цахим орчин дахь хуурамч хаягтай тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Цахим орчин дахь хуурамч хаягтай тэмцэнэ гэв

ЦЕГ: Цахим орчин дахь хуурамч хаягтай тэмцэнэ гэв

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Цахим орчинд 300 гаруй мянган дагагчтай “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс хуурамч цахим хуудсаар гүтгэлэг тараадаг үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллах санал тавьжээ. Энэ хүрээнд тус газрууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэв.

Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай цагдаагийн байгууллага зарчмын хүрээнд нийгмийг бухимдуулаад байгаа элдэв хуурамч фэйсбүүк хуудас, хүний хувийн нууцад халддаг байдлын эсрэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр хойч үедээ буруу үлгэр дууриал үзүүлэх, муу жишиг тогтоож болохгүй” гэлээ.

Тэрбээр хуурамч фэйж хуудас байх хэмжээнээс хэт дахин хэтэрснийг онцолсон юм. Тоон мэдээллээс харахад, энэ оны дөрвөн сарын байдлаар хуурамч цахим хаягаар бусдын нэр хүндийг гутаан доромжилж, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэх 1800 орчим гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Иймд гүтгэлэг тараасан эзнийг олох магадлалыг нэмэгдүүлэхээр ЦЕГ, ТББ-тай хамтран ажиллах юм байна.

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд таван жилийн хугацаанд нийтийн эрх ашиг хохирсон асуудлаар тэмцэл зохион байгуулсаар иржээ. Энэ удаад ЦЕГ-тай хамтран цахим хуудсанд хуурамч хаяг нээн, бусдын нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл түгээж нийгмийг цочроодог этгээдүүдийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулах болсноо дуулгалаа. Сүүлийн үед цахим орчинд худал мэдээлэл тараах хэн нэгний нэр хүндийг гутаах байдал газар авсан гэхэд болно.

Иймээс цахим орчинд хуурамч мэдээлэл түгээсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлээр хариуцлага тооцох ажээ. Үүнд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж