Дөрвөн тоглогч медалиа буцаана

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Дөрвөн тоглогч медалиа буцаана

Фото: imago sportfotodienst / Global Look

“Барселона”-гийн дөрвөн тоглогч "Аваргуудын лиг"-ийн алтан медалиа буцаах ёстой гэсэн шийдвэрийг Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) гаргажээ. Энэ талаар Voetbalkrant агентлаг мэдээлэв.

Томас Вермален, Клаудио Браво, Дуглас Перейра, Жорди Масип нар "Аваргуудын лиг"-ийн тоглолтуудад талбайд нэг ч минут гараагүй мөртлөө шагнал гардуулахад оролцож, алтан медаль гардсан юм.

UEFA-гийн дүрмээр бол тоглогч их, бага хэмжээгээр талбайд гарсан л бол медаль авах боломжтой байдаг аж.

Зургадугаар сарын 6-нд болсон "Аваргуудын лиг"-ийн финалд "Барселона", Италийн "Ювентус" багийг 3:1 харьцаатайгаар хожиж, цомын эзэн болсон юм. Ялагчдаас Иван Ракитич (4 дэх минут), Луис Суарес (68), Неймар (90+7) нар эсрэг багийн хаалганд бөмбөг оруулсан бол ялагдсан багийн ганц бөмбөгийг Альваро Морато (55) оруулсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж