NYT: Тагнуулчид ИУ-ын тухай 7 терабайт мэдээг тайлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

NYT: Тагнуулчид ИУ-ын тухай 7 терабайт мэдээг тайлжээ

 

“Исламын улс” бүлэглэл, түүний бүтэц, лидерүүд, санхүүгин ажиллагаа, нууц бай зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тайлан авч чадсан гэж The New York Times сонин бичжээ.

 

Сирид явуулсан тусгай ажиллагааны үеэр олзлон авсан ноутбукууд, гар утас зэргийн мэдээллийн агуулахын мэдээг тайлан уншаад тийм их мэдээлэлтэй болж чадсан байна.

 

Авсан мэдээллүүд нь исламчуудын байрлалд оновчтой агаарын цохил хийх боломжийг өгсөн байв. Үүний үр дүнд дайчдын лидер Абу Хамидийг устгажээ.

 

Тусгай албаныхан 4-7 терабайт мэдээллийг авч чадсан байв. Мөн эдгээр мэдээлэл нь тус бүлгийн удирдагч Абу Бакру аль-Багдади хэрхэн нуугдсан бүгдэг тухай ойлгоход тус болсон байв. Тэр өөрөө цахим төхөөрөмж ашигладаггүй гэнэ. Дайчид мэдээллийг амаар дамжуулдаг байна. Энд эмирүүдийнх нь эхнэрүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тэд мэдээллийг бие биендээ дамжуулаад дараа нь нөхөртөө хүргэдэг аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж