Нөөцийн махны борлуулалт 65 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны борлуулалт 65 хувьтай байна

Хаврын хэрэгцээнд зориулан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер зургаан компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэж  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаанд гаргасан. Энэ сарын 1-ний байдлаар 9.1 мянган тонн нөөцийн махыг борлуулсан бөгөөд энэ нь нийт  нөөцийн махны  65 хувь гэнэ. Нөөцийн махыг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу үхрийн махыг килограмм нь 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Дашрамд, Улаанбаатар хотод “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд, “Эй Эн Ди Эм” ХХК нь Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргүүдэд,  “Мах импекс” ХХК Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаалж байгаа юм. Харин “Мах маркет” ХХК Сонгино хайрхан, Баянгол дүүргийн 47 дэлгүүртэй гэрээ байгуулан, нийт 80 орчим худалдааны цэгээр,  Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 33 цэгээр,  Дархан хотод “Дархан меат фүүдс” ХХК 90 гаруй  цэгээр нөөцийн махыг борлуулж байгаа аж.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж