Баярлалаа, Монгол Улс

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Баярлалаа, Монгол Улс

Баярлалаа, Монгол Улс

Филиппиний үндэсний сонин "The Manila Times-д “Баярлалаа, Монгол Улс” гэсэн гарчигтай нийтлэл энэ сарын 2-ны өдөр гарчээ. Нийтлэлч Марлен Ронкуилло "IMD" олон улсын байгууллагаас гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтад Филиппин доогуур байр эзлэх болсон тухай, Ази номхон далайн 63 орныг харьцуулсан уг жагсаалтад Монгол Улс байгаагүй бол Филиппин хамгийн сүүлд ч орж мэдэх байсан талаар бичсэн байна. Уншигч та бүхэнд дээрх нийтлэлийн хэсгээс орчуулан хүргэе.

“Google”-ээс Монгол орны тухай хайвал Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуургатай талх шиг байрласан, далайд гарцгүй, гурван сая орчим хүн амтай, хүн амын нягтаршил бага, өргөн уудам нутагтай улс. Газар нутгийн ихэнх нь тал хээр бөгөөд багахан хэсэг нь үржил шимтэй газар тариалангийн бүс нутаг байдаг.

Хүн амын 30 орчим хувь нь одоо ч нүүдэллэн амьдардаг төдийгүй морь бол тэдний уналга, эдэлгээний соёлын салшгүй нэгэн хэсэг хэвээр байна. Цаг уурын хувьд эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгалтай орон гэх мэт наад захын мэдээллүүд гарч ирэх болно. Би энэ бүх мэдээллийг нийтлэлийнхээ эхэнд оруулах болсон нь учиртай. Яагаад зүүн Азийн цээжинд орших энэ сонирхолтой улс бидэнд /Филиппин/ хамааралтай болчихов?

Бид Монгол Улсад талархах учиртай. Хэрэв энэ улс Ази, Номхон далайн бүсээс өөр хаа нэгтээ байсан бол Филиппин улс өнөөдөр өрсөлдөх чадвараар доогуур бус, бүр сүүл мушгих ч магадлалтай юм. Филиппин улс бүс нутагтаа өрсөлдөх чадвараар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан үе бий. Энэ бол 1960-аад он. Харин тэр үед бидний хойно байсан улс орнууд одоо хаана явна вэ? Тэд аль хэдийнэ биднээс хол илүү түрүүлээд алга болжээ.

Өрсөлдөх чадварын жагсаалтад ганц нэг байр дээшилж байгаагаа төрийн эрх мэдэлтнүүд бахархан сагсуурч ярьж байгаа харагддаг. Гэвч бодит байдлыг харвал 63 орноос 46-д жагсаж байгаа нь тэгж их сайрхаад байх зүйл биш юм. Бидний хойно 17 улс байгаа боловч Ази, Номхон далайн бүсээс бид Монголын өмнө буюу сүүлээсээ хоёрт бичигдэж байгаа нь ичмээр үзүүлэлт юм. Бид дөнгөж нүүдэлчин орны өмнө л алхаж явна шүү дээ хэмээн бичжээ.

Эх сурвалж: MANILA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж