Банк бус санхүүгийн байгууллагууд чадавхижсаар байна

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Банк бус санхүүгийн байгууллагууд чадавхижсаар байна

Банк бус санхүүгийн байгууллагууд чадавхижсаар байна

Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны дөрөвдүгээр сард нэг Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын оноосон нэрийг өөрчлөх, долоон ББСБ-д салбар байгуулах, нэг ББСБ-д төлөөлөгчийн газар байгуулах, 81 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Эдгээр ББСБ-ууд нь нийт 35.6 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлжээ.

2019 оны тавдугаар сард хоёр ББСБ-д салбар байгуулах, зургаан ББСБ-д хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэцдээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв. Мөн 22 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 9.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрч холбогдох бүртгэлд тусгасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар оноосон нэр, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэдээ өөрчлөлт оруулсан болон салбар, төлөөлөгчийн газраа нээсэн ББСБ-уудын жагсаалтыг доор хүснэгтээр үзүүллээ.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж