Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа | News.MN

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа.

 УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлсэн үгэндээ "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх санаа нэг өдөр бий болоогүй.Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье.

Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг маргах аргагүй. Бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье" гэсэн юм.

ҮНДСЭН ХУУЛЬ: 55-ААС ДЭЭШ НАСТАЙ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр /2019.06.06/ өргөн барилаа.

1992 онд Үндсэн хууль баталж байсан бол 2000 онд нэмэлт өөрлөлт оруулж байсан. Ийнхүү 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив.

Үндсэн хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын 64 орчим гишүүн гарын үсэг зурсан бөгөөд Арчилсан намын гишүүд болон МАН-ын зарим гишүүд гарын үсэг зураагүй юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэхүү Дэгийн өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын 10-аас өмнө батлахаар төлөвлөжээ. Тиймээс Дэгийн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шинэ дэгээр хэлэлцэх юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал,

  • Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  • Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  • Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  • УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэхүү заалт 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
  • Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  • Улс төрийн нам, намуудын санхүүжилтийг тодорхой тусгасан.
  • Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг тодорхой тусгасан.
  • Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг өөрсдөө сонгох.
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл, сонгууль ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдгийг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэсэн үг юм.
  • УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Энэ мэтчилэн гол гол өөрчлөлтүүдийг хийж байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг төсөл 2021 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг тогтоох санал төсөл боловсруулах явцад гарч ирсэн. Энэ заалт өргөн барьсан төсөлд бий юу?

-Хэлэлцүүлгийн явцад энэ заалт явж байсан ч түүнийг нь хассан байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зайл 2019-06-06 182.160.3.169

Өвгөн Лүндээ зайл

Avatar

Иргэн 2019-06-06 66.181.181.43

МАН – д үндсэн хууль боловсруулж чадах чадвар даанч байхгүй шүү дээ. Өмнө таван ч удаа оролдоод чадаагүй ажлаа өнөө цаг үед хийнэ гэж дэмийрэх юмаа. Угшил муутай энэ нам улс орныг минь баллах байхаа. СЭРЭМЖИЛЦГЭЭ!!!

Avatar

Зочин 2019-06-06 66.181.182.215

Одоогийн ҮХ үүргээ биелүүлсэн, өөрчлөх нөхцөл үүсээд удаж байна. Өнөө үед зөвхөн танхайчуудад үйлчилсэн хууль болчихоод байна. Энэ хуулийн согогийг, ямар өөрчлөлт хийхийг бараг бүх хүн мэдэж байгаа. Эрхтэйсэн бол ганц хүн ч баталж болохоор мэдээжийн зүйлүүд байгаа..МАН-д ҮХ-д түүхэн өөрчлөлт хийх эрх одоогийн ҮХ-иар ард түмэн олгосон.Гол өөрчлөлт ХОЁР ТАНХИМТАЙ БОЛОХ. Танхайчууд хуцаж л байг за юу

Avatar

Зочин 2019-06-06 202.9.42.185

Наад занданшатар чинь нэг л бишээ ийм балай юмнууд ундсэн хууль оорчилвол жинхэнэ дарангуйлагчын хоолыг бэлдэж огно шуу монголчуудаа сэрэмжтэй бай

Avatar

иргэн 2019-06-06 202.179.25.233

дан ганц МАН-д ҮХ-д Өөрчлөлт оруулах Эрх зүйн үндэс тийм Чадвар чадамж байгаа гэж үү Та нар болон танай Нам Ард иргэд ээ Хуурч мэхэлж 60н Тэрбумаар Албан тушаал Наймаалцаж Хууль бусаар Олонхи болчихоод одоо Үндсэн Хуульд Гар дүрэх Эрх байхгүй гэж бодож Эсэргүүцэж байна

Avatar

Зочин 2019-06-06 66.181.161.101

Парламентыг 2 танхимтай болгох хэрэгтэй! Дээд танхим буюу АИХ-ын депутатуудыг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн байх ёстой!!! АИХ нь жилд 2 удаа УБ-т чуулж, доод танхим буюу УБХ-ын тайланг хэлэлцэж хяналт тавьж байх. АИХ-ын депутат нь төрөөс тогтмол цалин авахгүй, орон нутагтаа өөрийн ажлаа хийгээд л явна. АИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно. Харин Ерөнхийлөгчийг Дээд ба Доод танхимын нэгдсэн чуулганаас сонгоно!!

Avatar

Зочин 2019-06-06 66.181.161.101

Парламентыг 2 танхимтай болгох хэрэгт! Дээд танхим буюу АИХ-ын депутатуудыг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн байх ёстой! АИХ нь жилд 2 удаа УБ-т чуулж, доод танхим буюу Улсын Бага хурлын тайланг хэлэлцэж хяналт тавьж байх. АИХ-ын депутат нь төрөөс тогтмол цалин авахгүй, орон нутагтаа өөрийн ажлаа хийгээд л явна. АИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно. Харин Ерөнхийлөгчийг Дээд ба Доод танхимын нэгдсэн чуулганаас сонгоно!!!

Avatar

Бигэр 2019-06-06 202.126.89.12

УИХ-д нэр дэвшигч 35 нас хүрсэн байх ёстой шүү. Тэгээд 65 хүрсэн залуучууд эхнэр болон хэнз хүүхдээ эрхлүүлсэн нь дээр байх аа

Avatar

Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй. 2019-06-06 139.5.219.140

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ??? НАСНЫ ДООД, ДЭЭД ХЯГААР ТАВИХ ХЭРЭГТЭЙ. 35-НААС ДООШ УИХ-Д ДЭВШИХГҮЙ. 65 НАСНААС ДЭЭШ ДЭВШИХГҮЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ.

Avatar

ёёё 2019-06-06 103.229.121.52

ЭНЭ ХЭД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗАСЧИХАЖ БАЙГАА ЮМУУ МУУХАЙ АВИЛГАЛЧИД, ОФФШОР, ЖДҮЧИД

Avatar

Зочин 2019-06-06 202.126.89.73

Иргэдийн олонхи нь дэмжиж байгаа гэнэ үү? Хэн хэзээ энэ өөрчлөлтүүдийг асуугаад бидний саналыг аваад олонхиор нь дэмжүүлчихэв ээ?

Avatar

Zochin 2019-06-06 202.21.102.226

УИХ-ын гишүүдийн тоогоо нэмэхгүй бол энэ улс чинь дампуурлаашдээ. 76 минь ирээдүйгээ бодоод өөрсдийнхөө эрх мэдлийг хязгаарлаад гишүүдийнийхээ тоог нэм л дээ. Тэгэхгүй бол үнэндээ л УИХ хэт их эрх мэдэлтэй байна. Гишүүд олон болвол УИХ-н гишүүний ч эрх мэдэл буурна УИХ-н ч эрх мэдэл буурна

Avatar

Irgen 2019-06-06 192.82.64.220

Bolokhgui zaalt ni shuukhtei kholbootoi, shuugchiig songoj toimuuldag gazrin gishuudiig UIKH ni songoj tomildog, shuugch narig tudgelzuuldeg, chuluuldug, ogtsruuldag gazar ni UIKH-s nsongoj tomilson 6-n gishuun yum bna. Ene UIKH gishuud kheregt kholbogdvol khen khariutslaga tootsokh be, UIKH-s sonogodson nuguu 6-n gishuun ni ogtschuulna gekhed yaj chadakhgui. Ingej Shuukhee UIKH ni uuruu baingin khoroo shig bolgoj baikhad sain tusul gekh yum, zugeer l shuukhee ustgaj bna

Avatar

Зочин 2019-06-06 64.119.24.37

Тогтолцоого засаж сайжруулсан, хариуцлагын механизмыг тодорхой болгосон байна. Хамаагүй өөрчлөхгүй батлаасай.

Avatar

Arduud 2019-06-06 66.181.164.92

Nohoin baasnuud. Eserguutsej bn arduud bid. Yostoi bosno shuu.

Avatar

Иргэн 2019-06-06 66.181.191.9

ЖДҮ-д торлогдсон ёс зүйгүй гишүүдээр үндсэн хууль батлах чадамжгүй. Ерөнхийлөгч тараах саналыг эхлээд ярих хэрэгтэй.

Avatar

хуульч 2019-06-06 103.11.195.34

Чухал үйл явдал болж байна. Лүндээжанцан овоодоо. Энэ төрөөс хайр хишгийг харамгүй олон жил хүртлээ . Одоо нэг ийм хариу барих цаг болсондоо. Төсөл муу бишийг судалсан эрдэмтэд хэлдэг юм билээ. Хоосон шүүмлэгчид улсаа далдуур хорлох гэж байгаагаа мэдээсэй билээ.

Avatar

зочин 2019-06-06 59.153.115.116

лүндээжанцан үндсэн хууль бичнэ гэж юу байдгын нөгөө эрдэмтэн мэргэд нь амьд байвал энэ нэг бичсэн юмыг нь уншуулах юм сан

Avatar

Зочин 2019-06-06 202.126.88.184

зөв шүү, балай үндсэн хуулиа засч чадахгүй улс төрийн золиос олон жил боллоо, одоо нэг батлаад өгөөрэй, гишүүд ээ. улсын ажилд энэ хуучин үндсэн хууль их гай болж, хор хохирлыг нь ард түмэн бид л амсч ирлээ ш дээ. одоо нэг батлах боломж олдож байгаа нь бидний аз.

Avatar

Амар 2019-06-06 202.179.27.25

За ашгүй дээ.Наад хуулиа хурдан баталж энэ улсаа нэг хөл толгойгий нь олоодох.

Avatar

ЯГ ОЛЖ ХАРАГДААЧ 2019-06-06 139.5.219.140

Үндсэн хуулийг одоо засах нөхцөл цаг үе нь биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж