Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өргөн барилаа.

 УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлсэн үгэндээ "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх санаа нэг өдөр бий болоогүй.Энэ ажил 20 гаруй жил үргэлжилсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд. Гавьяат хуульч Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэгт талархалж илэрхийлж байна. Асуудалд улс орон, иргэнээ гэсэн сэтгэлээр хандаж, салбар, улс төрийн эрх ашгаас ангид байж, улс орноо гэсэн хоёргүй сэтгэлээр хандахыг хүсье.

Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэд, судлаачид төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг гаргаж байсан. Иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг маргах аргагүй. Бид өнөөдөр дордуулсан долоон өөрчлөлтийг засч парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах эрхэм харуиуцлагатай нэн чухал үйлсэд тань амжилт хүсье" гэсэн юм.

ҮНДСЭН ХУУЛЬ: 55-ААС ДЭЭШ НАСТАЙ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр /2019.06.06/ өргөн барилаа.

1992 онд Үндсэн хууль баталж байсан бол 2000 онд нэмэлт өөрлөлт оруулж байсан. Ийнхүү 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив.

Үндсэн хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-ын 64 орчим гишүүн гарын үсэг зурсан бөгөөд Арчилсан намын гишүүд болон МАН-ын зарим гишүүд гарын үсэг зураагүй юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэхүү Дэгийн өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын 10-аас өмнө батлахаар төлөвлөжээ. Тиймээс Дэгийн хууль батлагдсанаас хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шинэ дэгээр хэлэлцэх юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал,

  • Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  • Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  • Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  • УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэхүү заалт 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
  • Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  • Улс төрийн нам, намуудын санхүүжилтийг тодорхой тусгасан.
  • Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг тодорхой тусгасан.
  • Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг өөрсдөө сонгох.
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл, сонгууль ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдгийг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэсэн үг юм.
  • УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Энэ мэтчилэн гол гол өөрчлөлтүүдийг хийж байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг төсөл 2021 оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-УИХ-ын гишүүдийн насны хязгаарыг тогтоох санал төсөл боловсруулах явцад гарч ирсэн. Энэ заалт өргөн барьсан төсөлд бий юу?

-Хэлэлцүүлгийн явцад энэ заалт явж байсан ч түүнийг нь хассан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж