Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан түүний төрсөн нутагт өчигдөр боллоо. Бөхийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Батмөнх, Т.Санчир, улсын начин Л.Гантулга, Б.Сумъяа, Ц.Одбаяр, Э.Даш нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, хүчийг үзэн барилдлаа.
Барилдаанд Сэлэнгэ аймгийн уугуул, улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш үзүүрлэжээ. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Батмөнх нар үлдсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Gb 2019-06-06 99.247.54.167
Bulgan aimgiin Selenge suniin hariyat Amarsaikhan
Gb 2019-06-06 99.247.54.167
Sum
зочин 2019-06-06 66.181.166.196
Төрсөн нутаг Манлай суманд нь зохион байгуулаа ч, сөнөчихсөн газар байдаг юм байна лээ ш дээ, оролцогч бөхчүүд ганц ганц мод тариад, бага зэргийн хандив энэ тэр цуглуулаад сум оронд нь бага ч гэсэн нэмэр болчихвол зүгээр баймаар, энэ шуналын буг бөхчүүд үргэлж авах идэх гэж байхаар ганц нэг удаа иймэрхүү юм хиймээр байна шүү