Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан Өмнөговьд болов

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан Өмнөговьд болов

Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан Өмнөговьд болов

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан түүний төрсөн нутагт өчигдөр боллоо. Бөхийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Батмөнх, Т.Санчир, улсын начин Л.Гантулга, Б.Сумъяа, Ц.Одбаяр, Э.Даш нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, хүчийг үзэн барилдлаа.

Барилдаанд  Сэлэнгэ аймгийн уугуул, улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш үзүүрлэжээ. Их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Батмөнх нар үлдсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж