АНУ-ын шахалтад ороод байгаа Хятадын харилцаа холбооны технологийн ”Huawei” компани өчигдөр /2019.06.05/ ОХУ-ын хамгийн том оператор болох “МТС” компанитай 5G сүлжээ байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд энэхүү гэрээг байгуулсан байна.
Гэрээнд зааснаар “Huawei” компани 2019-2020 онд 5G технологийг танилцуулах эхний шатны ажлыг гүйцэтгэх ажээ. “МТС” бол ОХУ-ын үүрэн холбооны зах зээлийн 31 хувийг эзэлдэг, Орос, Украин, Армени, Беларуст нийт 106.5 сая хэрэглэгчтэй томоохон компани юм.
Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. ОХУ-ын Баруунтай харилцах харилцаа нь хүйтэн дайнаас хойш хамгийн доод түвшинд хүрсэн бол АНУ нь Хятадтай худалдааны дайн зарлаад буй. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар АНУ-ын худалдааны дайн, эдийн засгийн хоригийн эсрэг хамтдаа тэмцэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ