Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө | News.MN

Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог ажээ.

М.Тэлмэн хүүтэй холбогдож, баярт мөчөөс нь хуваалцлаа. Тэрбээр “Намайг анх дөрөвдүгээр ангиа төгсдөг жил 10 настай байхад ээж маань Монгол Улсын консерваторид шалгуулж байсан юм. Тэгээд тэнцэж, н.Мөнхдэлгэр багшийн удирдлага дор долоон жил суралцаж, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан. Энэ тэмцээнд манай багш шүүгчээр ажилласан юм.

Энэ тэмцээн нь дэлхийн 10 улсаас хүүхэд, залуус оролцсон, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн 18 хотод болдог тэмцээн. Ер нь энэ тэмцээний үеэр БНСУ-ын балетчид их сайн байсан. Учир нь тухайн улс балетын урлагаараа дэлхийд тэргүүлж буй улсын нэг. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байна” гэв.

Балетчин М.Тэлмэн нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ хийсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж. Ийнхүү монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХөөрхөнХөөрхөн
22
ЗөвЗөв
22
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eunsu 2019-06-06 115.161.253.117

👍🏻

Avatar

Дэлгэрмаа 2019-06-06 49.0.135.59

Ёстой мундаг юмаа. Ийм хүмүүсийг харахаар хайр хүрээд нулимс гараад байдгын ш дээ.ккккк

Avatar

Зочин 2019-06-06 124.158.109.232

hh

Avatar

555 2019-06-06 202.5.206.29

Sain bna. Amjilt

Avatar

Zochin 2019-06-06 202.9.42.20

Tomoos tom bayar hurgye. Baletiin urlart amjilttai yavaa ene huu mun bagsh nart ne bayarlalaa.

Avatar

Temtsel 2019-06-06 174.253.1.232

Mash sain bain aguu ih hodolmor tevcheer hatuujil gargaj ene amjiltand hurle ene huu

Avatar

zochin 2019-06-06 202.179.26.193

goe umaa bayar churgee

Avatar

Зочин 2019-06-06 211.36.159.22

Mundag bna duud amjilt husie

Avatar

иргэн 2019-06-06 202.179.26.126

гайхамшигтай

Avatar

зочин 2019-06-06 64.119.23.249

баяр хүргэе. илүү их амжилт хүсье. чи шүү.

Avatar

Зочин 2019-06-06 43.228.129.204

GOOD

Avatar

Зочин 2019-06-06 203.91.115.42

Монголд ирж Хунт нуур жүжигт тоглох юм уу?

Avatar

Anya 2019-06-06 112.72.8.90

Altanhuyag shig mundag baletchintai bolj bgaa ym bn daa. Huurhun dvvd amjilt husie

Avatar

БАТТӨР 2019-06-06 202.21.127.166

Bayar Hurgeye!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж