Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох “Аваргуудын лиг”-ийн тэмцээний финалын тоглолт зургадугаар сарын 1-д болсон билээ. Английн “Тоттенхэм”, “Ливерпүүл” клубүүд үлдээд байсан тоглолтын үеэр америк бүсгүй, загвар өмсөгч Кинси Волански нүцгэлж, шуугиан дэгдээсэн юм.
Тоглолтыг үймүүлсэн сахилгагүй бүсгүйд Европын хөлбөмбөгийн холбооноос 5000 евро, Цагдаагийн газраас 10 мянган еврогийн торгууль тавьжээ. Гэхдээ зоримог шийдвэр гаргаж талбайд нүцгэлж гүйсэн Волански найз залуу Виталия Здороецкогоийн насанд хүрэгчдийн вэбсайтыг сурталчилж багагүй ашиг олжээ. Тиймээс түүнд 15 мянган евро төлөх нь асуудалгүй аж.
Мадридад болсон тоглолтын үеэр Кинси Волански нүцгэлж, дэлхийд алдаршаад зогсохгүй түүний Инстаграм хуудас хэдэн саяын хандалт авсан ч удалгүй хаагдсан байна.
Ч.ШАРХҮҮ
Эх сурвалж: https://glavnoe.ua
Холбоотой мэдээ