"Боловсрол" телевизээр гарч буй "Яг түүн шиг" шоуны авьяаслаг, шилдэг оролцогчдын нэг бол загвар өмсөгч С.Сарнай. Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй энэ жилийн “Яг түүн шиг” шоуг өөрийн урласан хувцсаараа гоёж байгаа аж.
Тэрбээр өөрийн “Monroze” брэндийг Монголдоо гаргаад байгаа билээ. Энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа нийтлэхдээ “Энэ хувцаснууд бүгд миний өөрийн гаргасан загварууд. Хэрэв та надад итгэж чадвал би таныг ч сайхан харагдуулж чадна. Хэрэв та бүхэн мэдээгүй байсан бол миний үндсэн мэргэжил хувцас загвар зохион бүтээгч юм шүү” гэжээ.
Загварын салбарт моделиор чамгүй олон жил ажилласан авьяаслаг бүсгүй 12 жил Япон улсад сурч, ажиллаж байгаад Монголдоо 2011 онд ирсэн. Монголдоо ирээд, хүсэл мөрөөдлийнхөө дагуу "Сити" дээд сургуулийг хувцас дизайнер мэргэжлээр суралцаж, 2015 онд их сургуулиа төгссөн тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн билээ.
"Яг түүн шиг" шоунд оролцохоос өмнө түүнийг 2014 оны “Азийн Стар модель”, дуучин Д.Болдын "Үүлэн домог", дуучин М.Мягмартай хамтран дуулсан "Байна уу, ээж ээ?" дуугаар нь хүмүүс сайн мэднэ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ