Сэлэнгийн музейг сэргээн засварлах санхүүжилтийг 2020 онд шийднэ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн музейг сэргээн засварлах санхүүжилтийг 2020 онд шийднэ

Сэлэнгийн музейг сэргээн засварлах санхүүжилтийг 2020 онд шийднэ

Сэлэнгэ аймгийн түүхийн музейн барилгын их засварын санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаар болжээ. Энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, соёлын ажилтан, уран бүтээлчид, дасгалжуулагч, тамирчидтай хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдлээ.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь Ардын хувьсгалын түүхэн ялалтын гэрч болгон авч үлдсэн түүхэн үзмэрүүдээрээ бусад музейгээс ялгарах онцлогтой. Тус музей нь 1948 онд байгуулагдсан юм.

Манай улсад төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн 83 барилга, байгууламж ашиглагдаж буй. Гэвч эдгээрийн 78 орчим хувь нь зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангадаггүйг холбогдох албаны хүмүүс сануулсаар буй. Ялангуяа, буддын шашны сүм музейнүүдийг чулуугаар барьсан, эсвэл түүхий тоосгоор өрсөн нь өдгөө бараг нурахад бэлэн болсныг музейн салбарынхан хэлдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж