Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна | News.MN

Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна

Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна

Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна

­УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Яагаад Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг боловсруулах болов гэдгээс яриагаа эхлэх үү?

-2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтанд “Итгэлийн зээл”-ийг олгож өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Дээрх заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг болон мэргэжлийн багаас бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулагдан богино хугацаанд маш сайн ажиллаж хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслөө МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлснээс гадна  Хууль тогтоомжийн хуулийн дагуу Засгийн газраас болон холбогдох ТББ-уудаас санал авахаар албан тоот явуулсан байгаа. Засгийн газар болон бусад байгууллагуудаас санал ирэнгүүт бид УИХ-д өргөн барина.

-Хуулийн зорилго, үндэслэлийг товчхон дурьдахгүй юу?

-Өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч, ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 45-аас доош насны бие эрүүл, ухаан саруул иргэн байна. Монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд багтаж амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. 2011 оны эдийн засгийн өсөлт 17,6 хувийн огцом өсөлттэй үед ч 3 хүн тутмын нэг нь ядуу,  ажилгүйдлийн түвшин 7.1 хувьтай байсан. Гэтэл 2018 оны хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5,5 хувь, 3 хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдлийн түвшин 7.5 хувь байсаар байна. Монгол улс 30 орчим жил ажилгүйдэл, ядууралтай тэмцэж  ирсэн ч бодитой үр дүн өгөхгүй байна. Орлогын тэгш бус хуваарилалт улам газар авч иргэд улам бүр бухимдсаар. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд олон байдаг ч эзэндээ очиж чадахгүй байна. Гол шалтгаан нь тэдэнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгө байдаггүйд л байгаа юм.

Иймээс энэ хуулийн төсөл нь Монголын төр иргэддээ нэг удаа итгээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр өрхийн бичил бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож  өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой л үйлчилгээг бий болгох явдал юм. Өрхийн орлого нэмэгдсэнээр Монгол Улсын  эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлж, ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээнд буурч тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд дэмжлэг болох эерэг нөлөөтэй гэж харж байгаа. Мөн зээл олголтоор хөшүүрэгдэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар өрхийн болон хувь хүний хөгжил, санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх олон талын ач холбогдолтой.

-Итгэлийн зээлийг хэн авч болох вэ, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хуулийн төслөөр зээл хүсэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх бизнес төлөвлөгөөтэй Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн байна. Үүнээс гадна санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх ба орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээдээр батлан даалт гаргуулах шаардлагыг тавьж байгаа. Хууль батлагдсаны дараа бид журмаар нарийн зохицуулалт хийж бүрдүүлэх материалын жагсаалт гаргана.

-Санхүүгийн ямар байгууллагаас итгэлийн зээл хүсэх боломжтой вэ?

-Төсөлд арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн байгаа. Итгэлийн зээлийг “өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл тул төрөөс үүсгэн байгуулагдсан Төрийн банкаар дамжуулан олгохоор төлөвлөж байна. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа банк юм.

-Итгэлийн зээлийг хэдэн удаа авах боломжтой вэ?

-Итгэлийн зээлээ хугацаанд төлсөн хэн боловч дахин зээл хүсэх эрх нь нээлттэй.

-Зээлээ хугацаанаас нь өмнө төлөх боломжтой юу?

-Мэдээж хэрэг зээл аваад, үр ашгаа өгсөн тохиолдолд тэр зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлөх боломжтой. Дараа нь зээл авах хэн нэгэнд тэр санхүүжилт хэрэгтэй шүү дээ.

-Ипотекийн болон бусад зээлтэй хүмүүс энэ зээлийг давхар авч болох уу?

-Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байгаад хуулийн шаардлага хангаж байвал болно.

-Итгэлийн зээл авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хууль батлагдсаны дараа журмаар нарийн зохицуулалт хийж бүрдүүлэх материалыг нарийвчлан гаргана.

-Итгэлийн зээл хэзээнээс олгож эхлэх вэ?

-Итгэлийн зээлийн хуулийг 2019 оны хаврын чуулганд багтаан өргөн барина.  Энэ ондоо багтаан баталчихвал 2020 оноос олгож эхлэх болов уу.

-Санхүүгийн эх үүсвэрийг нь яаж шийдэх вэ?

-Төрийн тусгай сангууд, улсын төсвөөс 200-300 тэрбум төгрөгийн санхүүжилт  гаргахаар тооцоолж байна.

-Төрд ийм хэмжээний мөнгө байгаа юу?

-Олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, Засгийн газрын тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ гэхээр бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

-Хэдэн төгрөг хүртэл зээл авч болох вэ? Зээлийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоож байгаа ?

-Эрхлэх бизнесийнхээ хүрээнд хэрэгцээндээ тулгуурлаад иргэд 5, 10, 15 сая гээд өөрт шаардлагатай хэмжээгээрээ хүсэлтэй гаргаж зээл авч болно.  Харин ажлын хэсэг ярилцаад эхний ээлжинд дээд хязгаарыг 20.0 сая төгрөг байхаар саналаа оруулсан. Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая дотор зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаарыг 20 сая төгрөг гэж тооцоход нийт зээлдэгчдийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, хүү багатай, барьцаагүй зээл авах боломж бий болохоор байна.

-Ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй олгох вэ?

-Жилийн гурван хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох санал оруулаад явж байна.

-Инфляцийг улам хөөрөгдөх юм биш биз дээ?

-Итгэлийн зээл нь хэрэглээний зээл биш монгол иргэнийг ажилтай орлоготой болгоход чиглэсэн бизнесийн зээл учраас инфляцийг хөөрөгдөнө гэж үзэхгүй байна.

-Итгэлийн зээлийг яг ямар хүмүүс, аж ахуйн нэгжид өгөх өөрөөр хэлбэл зорилтод бүлэг гэж хэнийг хэлээд байна вэ?

-Зорилтот бүлэг гэж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байгаа тийм өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэнийг хэлж байгаа юм. ААН энэ зээлд хамаарахгүй.

-Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хаана хамрагдах вэ?

-Хуулийн төсөлд энэ асуудлыг журамлахаар зохицуулсан байгаа. Ер нь Монголбанк, СЗХ, БСШУСЯ, Олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэл нилээд ажил хийдэг, сургалт зохион байгуулдаг. Тиймээс иргэдийг төслөө үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд зориулан богино хугацааны сургалтууд явуулах боломжтой гэж харж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тогтвортой амьжиргаа” төслийн зээлийн гэрээний хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн санг байгуулж тус сан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү Бичил санхүүгийн хөгжлийн сан олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний компанит ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг тул энэ үйл ажиллагааг бас хамтран зохион байгуулах боломжтой байх гэж үзэж байгаа.

-Зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгааг яаж мэдэж, хянах вэ?

-Зээл олгож байгаа банк өөрөө тухайн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна.

-Зээлээ хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Итгэлийн зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүй иргэний зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 20 жилийн хугацаанд хадгална. Энэ нь өөрөө тухайн иргэн дахин ямар ч зээлэнд өөрийгөө хамруулах боломжгүй болгож байна гэсэн үг юм. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхцөлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор байгаа.

-Барьцаагүй зээл олгохоор эргэн төлөгдөх хөшүүрэг нь юу юм бэ?

-Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд батлан даалт гаргахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өрхийн нэг гишүүн зээл хүссэн тохиолдолд өрхийн өөр нэг гишүүн болон өөр хэн нэгэн батлан дааж болно. Тэр батлан дааж байгаа хүн нь харин орлогын тогтвортой эх үүсвэртэй байх ёстой.

-Итгэлийн зээлийн эрсдэлийг хэн хариуцах вэ вэ?

-Энэ төрөөс санхүүжих бодлогын бага хүүтэй зээл. Дэлхийн жишгийг харахад хамгийн эргэн төлөлт сайтай зээл байдаг. Тухайн зээлдэгч төлж чадахгүйд хүрвэл батлан даагчаас нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

-Өрхийн аж ахуй, бичил бизнес хийж байгаа хүмүүсийг яаж тодорхойлж мэдэх вэ?

-Арилжааны банк нь өөрийнхөө журмын дагуу зээл хүсэгч иргэнийг судална. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон боловч үнэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг хэрэгтэй тэр айл өрх болон бичил бизнес эрхлэгчдийг тодорхой, сайн судалж энэхүү итгэлийн зээлийг олгох ажлыг хийх ёстой.

-Зээл авсан иргэн зээлээ эргүүлэн төлж чадахгүй асуудал үүсвэл яах вэ?

-Хариуцлагын асуудал яригдана. Бусад зээлийн нэгэн адил зарчмаар зээл олгосон арилжааны банк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

-Иргэд барьцаагүй зээл авчихаад эргэн төлнө гэдэгт та хэр итгэлтэй байна? Таны бодлоор энэ зээлийн үйлчилгээнээс хэр үр дүн гарах бол.

-Эд хөрөнгийн барьцаа тавиагүй ч “Итгэл”ээ  барьцаалж байгаа. Мөн ойр дотны чинь хүн таныг зээлээ төлөхгүй бол би өмнөөс нь төлнө гэсэн батлан даалт гаргана. Хамгийн их итгэсэн хүний итгэлийг алдахгүйн тулд  хүн ер нь их хичээнэ дээ. Үүнээс гадна Зээл хүсэгч заавал санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтанд суусан байх шаардлага тавьж байгаа. Энэ бас санхүүгийн хариуцлагыг ойлгуулах чухал үүрэгтэй. Санхүүгийн боловсролгүйгээс өөрийгөө хохироох, илүү зардалд унах, орлого, зарлагын харьцаа алдагдах, зээлийн мэдээллийн санд муугаар хадгалагдах, бизнесээ хаах зэрэг нөхцөл байдалд хүрдэг. Итгэлийн зээл бол зорилтод бүлэгт чиглэсэн, өрхийн болон бичил бизнес эрхлэх, гарааны нөхцөлийг дэмжих зорилготой  бодлогын зээл юм. Үүнийг зөв, шударга, ухаалаг хэрэгжүүлж чадвал  олон айл өрх ядуурлаас гарч, ажил орлоготой болж,  улсын эдийн засгийн бааз суурь өргөжих нөхцөл бүрэлдэнэ.  Ийм замаар бичил бизнес эрхлэгчид өргөжиж, өөрсдийнхөө асуудлыг шийдэх төдийгүй айл хөршийнхөө, улмаар орон нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг хангаж, цаашлаад бүс нутаг, улс орныхоо эдийн засагт эерэг нөлөөлдөг энэ үзэгдлийн ард бидний эргэлзэж гайхаад дэмжээд бас хардаад байгаа итгэлийн зээл л хөгжлийн эх сурвалж нь болж байгаа улс орон цөөнгүй байна.

-Олон улсын туршлагыг судалсан гэсэн. Энэ зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн олон орон байна уу? Үр дүнгийнх нь талаар мэдээлэл өгөхгүй юу. Үр дүн гарсан ямар улс орнууд байна.

-Энэ санаачилга, үзэл санааны хэрэгжилтийн суурин дээр  “Орон нутгийн эдийн засгийн хөгжил”  (Local Economic Development) нэртэй, өдгөө ихэд моодонд орж байгаа   онол хүртэл бий болж, дэлхийн улс орнууд туршиж амжилтанд хүрсээр байна.  Жишээ нь Өмнөд Солонгос Улсад 1970-аад онд тухайн үеийн ерөнхийлөгч Солонгосын эдийн засгийн орчинг шинэчлэх зорилгоор Saemaul Undong буюу “Шинэ тосгон”  нэртэй төсөл- санаачлага гаргаж, аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байсан хот суурин газрын амьжиргааны түвшин, ядууралд өртсөн жижиг тосгод хоорондын ялгааг арилгах,  амьдралын үндсэн нөхцөл, орчныг сайжруулахад төвлөрч байсан бол  хожим төслүүд нь орон нутгийн томоохон асуудлыг шийдэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх загвар болж хөгжсөн гэдэг.

Манай хөрш ОХУ болон БНХАУ-д бага хүүтэй, барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг төрийн дэмжлэгтэйгээр иргэддээ олгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийг баримталж байна. Ялангуяа ОХУ-д 2013 оноос хойш  бичил зээлийн зах зээл хурдацтай хөгжсөн. Бичил бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн зээл олгож эхэлснээсээ хойш бараг 5 дахин өссөн нь хүлээгдэж байсан хүлээлтээс ч илүү үр дүнд хүрсэн гэсэн судалгаа бий. Өнөөдөр 2400 гаруй бичил санхүүгийн байгууллагаар дамжуулан 10 сая орчим иргэнд зээл олгожээ. Энэ арга хэмжээг зарим судлаачид барууны эдийн засгийн хоригийг хохирол багатай давах нэг чухал нөхцөл болсон гэж дүгнэх нь бий.

-Сүүлийн жилүүдэд БНХАУ энэ төрлийн зээлийг дэмжээд иргэдээ ядуурлаас гаргаад байна уу?

-БНХАУ-ын төрөөс бичил зээлийн бодлогыг түлхүү дэмжиж байна. Ашгийн бус байгууллагууд, засгийн газрын хөтөлбөрүүд, бичил зээлийн компаниуд, арилжааны банкууд, хөдөө тосгоны зээлийн хоршоодоор дамжуулан 2012 оноос хойш 6000 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байсан бол өнөөдрийн байдлаар хэдэн мянга дахин нэмэгдсэн байна.

Тэгэхлээр бидний итгэлийн зээл нэртэй энэхүү бичил зээл зорилтод бүлгийг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх, солонгоруулах, дороос ургаж тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг бодлогын чухал шийдэл гэж харж болно.

-Энэ төрлийг зээлийг санаачлагч нь Нобелийн шагнал хүртсэн гэсэн үү?

-Бангладеш улсын залуу эдийн засагч, доктор Мухаммед Юнус 1976 онд Итгэлийн зээлийн төслийг анх санаачилж эхлүүлсэн. Уг төсөл нь  1983 онд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан банк болтлоо өргөжиж 100 мянган иргэнийг  ядуурлаас гаргасан туршлагаараа Нобелийн шагнал хүртсэн гэдэг. Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэлгээ, шалгуур, зээл олгох, буцаан төлүүлэх өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгосон  чадсан байдаг.

Өмнөд Африкт хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах олон хөтөлбөрүүдийн нэг нь 2005 онд Сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр Микро эдийн засгийн шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү стратеги нь газар зүйн тархалт, интеграцчилал, эдийн засгийн хараат бус байдал, санхүүгийн боловсрол, хувь хүний ур чадварын хөгжил зэрэгт төрийн оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, хүн амын олон тулгамдсан асуудлыг шийдсэн мэдээ бий.

-Маш сайхан санаачлага байна. Хуулиа хурдан батлуулж хэрэгжүүлж эхлүүлэхийг хүсье.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-06 139.5.218.19

Энэ авгай унтаж байвал энэ улс оронд өлзийтэй

Avatar

Зочин 2019-06-06 202.21.122.166

инфляц өсөхгүй гэж бодох биш бодоод тооцоод гаргачихсан байж ярих хэрэгтэй биздээ худлаа сонгууль хийж өөрийгөө хийсэн болгох арга юм байхдаа чааваас одоо энэ авгай зайгаа тавьж өгөх болсон.

Avatar

Зочин 2019-06-06 202.21.108.91

Henii mungiig hend ugoh geed bnaa? Ene nuhduud arai davarch bnaa. Uursdiinhoo mungiig ugoh gej bgaa yum shig aashildag boljee

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-06-06 32.97.110.60

Попорч, халамж тарааж байж л та нарын тархины тураал өвчнийг хүндрүүлнэ ш дээ. Та нар тархины тураалт өвчинд гүн нэрвэгдсэн байгаа цагт бид болон бид нарын хүүхдүүд та нарын толгой дээр зайдалсаар л байх болно. Авилгач бидний гол зорилго бол та нарыг өөртөө итгэх итгэлгүй, сул дорой, төрд шургалсан авилгач бид нараас байнгын хараат байлгах явдал. Яг шашин та нарыг хэрхэн мунхруулсан сул дорой болгодогтой адил бид ч бас та нарыг байнга тийм байлгах болно.

Avatar

Зочин 2019-06-06 73.92.12.67

Дээрх 11 баасыг ам руу нь чих, с**, бараг суулийн 20 жил монгол улсын терд Мие алтай цуг суусан гиччий, баахан бэлэн менге тарааж эдийн засаг аллаа, одоо итгэл ч гэх шиг солиотой нэртэй бас баахан бэлэн менге зээл нэрээр цацах нь…. Яасан арилж алга болдоггуй албин четгер шуламнууд вэ та нар

Avatar

Зочин 2019-06-06 202.9.42.192

эхлээд хуулиа батлуулж амжих уу гэдгээ дараа нь 20 онд хэрэгжуулэх цаг байх уу гээд дуусах бус уу,

Avatar

Энхболд.х 2019-06-06 172.58.35.27

Хэрэггүй ээ,хайран мөнгө Энэ мөнгөөр Үйлдвэрүүд бариулаач, ажилгүйдэл,ядуурал багасгах.Хоосон цацаад яха юмб, найдваргүй зээл болно.

Avatar

Зочин 2019-06-06 103.212.116.159

ЭНЭ АВГАЙ ЁСТОЙ Л УНГАС АЛДЛАА ДАА. САЯ ТАВАН ЗУУН МЯНГЫН АМЛАЛТТАЙ АГААР НЭГЭН БУЙ

Avatar

Зочин 2019-06-06 103.212.116.159

ЭНЭ АВГАЙ ЁСТОЙ Л УНГАС АЛДАВ ДАА. 1500 000 ТӨГРӨГ АМЛАХТАЙ АГААР НЭГЭН БУЙ

Avatar

Огцрооч 2019-06-06 202.179.31.82

Рейтинг нь навс унаж байгаа намаа ирэх сонгуульд хөдөлгөх гэсэн явуургүй аргыг энэ тэтгэврийн авгай ярьж байна. Иргэд минь энэ зээлийг нь сайн аваад өөр нам, өөр хүнийг сонгоорой.

Avatar

Зочин 2019-06-06 173.239.198.21

Teneg avgai ardchilsan namtai niileed zasgiig unagah hotolbor yumdaa

Avatar

Зочин 2019-06-06 64.119.16.63

ЖДҮ-ийн мөнгө ард түмнээс булаасан, түүнийгээ олон дахин өсгөж мөнгө хүүлсэн хулгайч сайд, гишүүддээ МАН эхлээд хариуцлага тооц

Avatar

Зочин 2019-06-06 43.228.131.66

Хулгай хиих сэдэл

Avatar

Songuuliin show 2019-06-06 108.218.234.108

Songuuliin show-gaa hiij ehellee

Avatar

Зочин 2019-06-06 66.181.179.63

Энэ мунхаг царайтай авгайг олон жил УИХ суухын харлаа. Хийж бүтээсэн юмгүй энэ мэт авгай төрийн бул хар чулуу болоод бхаар бид төрөөс юм горьдох хэрэггүй. Оюунхорол минь гуйх юм 2020 оны сонгуульд булхай луйвар хийж ахин бүү өрсөлдөөрэй. Мэдлэг чадвартай хүн гарч ард олонг жаргааг.

Avatar

зочин 2019-06-06 202.126.88.194

Болилдоо эргүүнүүдээ. Төгрөгийн ханш улам л унана.Эсвэл төрийн эсрэг гэмт хэрэг үү.

Avatar

эбэ 2019-06-06 202.9.44.63

өөрөө л хүртэх нь дээ

Avatar

Зочин 2019-06-06 66.181.161.101

Ямар ч барьцаа, баталгаагүй зээл тарагаад дараа нь буцааж авч чадахгүй бол яах юм бэ??? Улсын төсвөөс олгосон гээд татвар төлөгчид л хохироод өнгөрөх үү????? Ийм юм дэлхийн хаа ч байхгүй!!!!!! Галзуу юм уу, хаашаа юм, та нар??????

Avatar

kmnqkndq 2019-06-06 202.9.43.220

ene tenegees exleed zaalax xeden ym bainaa

Avatar

Зочин 2019-06-06 202.126.89.224

Одоо иргэдээ өрөнд нэмж оруулах, өөрөө сонгогдох, татвар төлөгдийн мөнгийг бусдад бэлэглэх, хамаарал бүхий хүмүүстээ ххү багатай зээ олгуулах ажлаа сэдэж суух шив. Та төрсөн нутаг Завхан, Тосонцэнгэлдээ юу хийсэн бэ ? Бод…

Avatar

Зочин 2019-06-06 103.229.123.80

попорчих болтой юм ха ха ха 30 жил попорлоо эмээ минь

Avatar

Ичих нүүр нь шир болсон авгай 2019-06-06 139.5.219.140

Зайл

Avatar

Зочин 2019-06-06 202.55.191.130

Hutsalgui toniloooch buuuur neg harah tsaraini neg balai awgai gej baidagdaa ter bol yaaag ene hugshin unee bga ym, toniloocheeeeeeee

Avatar

зочин 2019-06-06 202.55.191.130

Тэр мөнгөө татвар төлөгчдөөс л битгий гаргаарай, нам амласан юм бол намаасаа л гарга, сонгогчидод амлаад тэдний мөнгийг намын мөнгө болгож зүсийг нь хувиргаж буцааж өгч өглөгчийн дүр эсгэхээ болих юм бишүү, ард түмэн тэнэг биш

Avatar

haha 2019-06-06 202.55.191.130

Oyunhorol terguutei nuhud maniusiin tatvariin munguur zeel olgoh ni ee? daraa ni tatvar tuldug bid hed tulnu gedgiig sain tootsoolj. baritsaa baihgui bolohoor ezendee hurdeggui gene uu? ta nar baritsaagui ardiin mungu shaaj boldog tiim uu? Mash bogino hugatsaand mungu ugaalt hiih geed baigaa yum uu?

Avatar

Zochin 2019-06-06 122.201.22.172

Bolioroo ta nar, shuud utgaara avilgadaj bna. Ard tumen avchaad uur songolt hiitsgeene!

Avatar

Зочин 2019-06-06 49.0.141.14

Хөөрхий бид чинь эрүүл хүмүүсийг сонгоогүй бололтой.

Avatar

Зочин 2019-06-06 43.228.131.206

Энэ нэг балай авгай чинь унтаж байгаад босож ирээд зүүдээ яриад эхлэх юмаа, юун элий балай солио гажуу юм яриад байгаа чавганц вээ? элэнцгий чинь итгэлийн зээл вэ? сонгуулийнхаа мөнгийг босгох гээд юу ч хамаагүй амандаа орсноо ярьдаг болоо шив дээ, МАНараанууд чинь.

Avatar

Untaach 2019-06-06 103.229.120.45

Ene balai chabgants untaj baihgui yagaad sertsen balai be mongnii hansh yagaad unahgui geed h*****d bgaan nam unadgiin bgaazdee balai sotuu tolgoilson abgai

Avatar

Ингэнэ 2019-06-06 124.158.94.88

За, итгэлээ барьцаалж зээл авнаа. УИХ-н гишүүн ах маань батлан даагч болоод өгчих байхаа. 3%-ийн хүүтэй аваад банканд хадгалуулаад буцаагаад өгчихөе. Эрсдэхгүй юм чинь 3н жил болгон аваад төлөөд явчихбал ажил хийх ч, бизнес ч хийх шаардлагагүй амар зээл бна даа. Энэ мэтчилэн энэ зээлийг ахиад нөгөө мэдээлэлд ойр байдаг, эрх мэдэлтэй хүмүүс ах дүүсээрээ дамжуулаад авчихна.

Avatar

Зочин 2019-06-06 59.153.115.116

ман ын батлах үнэд хүрэх нь

Avatar

Зочин 2019-06-06 103.57.92.139

ЭНЭ МУУ ГАЗРЫН НАЙМААЧИН АВИЛГАЧ БУЗРЫН АВГАЙГ БУУДАХ ЮМСАН.ТЭГВЭЛ ДАХИН ХУДЛАА ШОУДАХГҮ.МОНГОЛЧУУДАА СЭРЭЭРЭЙ.

Avatar

БА ЗО 2019-06-06 203.91.115.44

ИНГЭЭД МОН ЧУУД ӨӨР ХООРОНДОО БӨӨН ӨРТӨНГҮҮД БОЛОХ НЭЭ Батлан даагч ч зовно доо

Avatar

Зочин 2019-06-06 64.119.21.188

Лаоар пиздаа ард иргэд ээ дандаа доромжлоно,

Avatar

иргэн 2019-06-06 66.181.170.73

болио наад тэнэглэл чинь улсыг хорлоно

Avatar

Зочин 2019-06-06 66.181.161.10

Er ni ediin zasag osoxoor bankuud ixeexen xadgalamjtai bolno, tomchuud tom companiud banknaas zeel avaad ur ashgaa xurtdeg, ene bol zov alxam, xamaatnuud bugd zeel avaad xariutslaga xuleevel boditoor amidarlaa xarax bolno

Avatar

Зочин 2019-06-06 103.9.90.50

ИТГЭЛИЙН ЗЭЭЛ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАНК, САНХҮҮД БАЙХГҮЙ. УУЧЛААРАЙ. ЭНЭ БОЛ ШОУ.

Avatar

Зочин 2019-06-06 64.119.16.137

Mangaruud tatvar tulugchdiin munguur songuuli avilgaldan xaxuuldax ni

Avatar

Зочин 2019-06-06 43.242.242.99

dollar ch galzuurax ni dee

Avatar

Зочин 2019-06-06 103.9.90.50

ХАЙРАН 200, 300 ТЭРБУМ. ТЭР МӨНГӨӨРӨӨ ТӨМӨР ЗАМАА ТАВЬ.

Avatar

Зочин 2019-06-06 202.21.100.210

Монголын төр иргэддээ нэг удаа итгээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр өрхийн бичил бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой л үйлчилгээг бий болгох явдал юм. ……………………………………….Барьцаагүй татвар төлөгчийн мөнгийг сонгуулийн шоу угтаж үрэгдүүлэх далд хорон санаа агуулж байгаа энэ нөхрийг бүү УИХ-н гишүүнээр сонгоорой

Avatar

Зочин 2019-06-06 202.126.88.188

С_ДА МИНЬ УРД НЬ НАМЫНХАНДАА ИТГЭЖ ӨГСӨН ЗЭЭЛ ЧИНЬ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙГАА ШДЭЭ. ОДОО ТЭГЭЭД ХЭНД ИТГЭЖ ЗЭЭЛ ӨГӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ. БАС ТЭР ТЕНДЕРИЙН ХУУЛЬ ЧИНЬ ЖОНХУУ БОЛСОН ШҮҮ. ЗҮГЭЭР Л УНТАЖ БАЙГААД ХУГАЦААГАА ДУУСГАЧИХААЧ НОВШОО

Avatar

Зочин 2019-06-06 202.21.96.134

Хүнийг элдэвээр хэлэхээ боль, зүгээр энэ хүний төлөө саналаа өгөхөө больчих. Тэгээд бүх юм сайхан болно. Аюултай хор найруулдаг авгай гэж байгаа, яах гэж гаргаад байдгийг нь харин ойлгохгүй бна.

Avatar

Zochin 2019-06-06 103.229.120.216

Songuuliin avilgal. Mongonii hanshaa unagaal 300 terbumiig hevleed taraana. Ikh amarhan.

Avatar

батаа 2019-06-06 66.181.161.26

Зээлийн батлан даалтын хууль байгаа биздээ. Хэн нэгэн батлан даагч ядуу хүмүүсийн зээлийг өрийг даана гэж итгэхгүй байна. Зээлийн хөрөнгөнөөсөө тодорхой хэсгийг нь батлан даалтын байгууллагад байршуулаад ашигтай ажиллаад ирэхээрээ эргүүлэн авчихаж болно. Батлан даагчийг өөрөө ол гээд байгаа нь цаанаа л нэг учиртай даа.

Avatar

Зочин 2019-06-06 104.143.92.250

Erguu avgai tatvariin mongoor toglohoo boli

Avatar

УЛС , АРД ТҮМНИЙ ЗЭЭЛИЙГ ЧИНЬ УРД ХӨРШ ТӨЛӨӨД ӨВӨР МОНГОЛЫНХОО БҮРЭЛДХҮҮНД ОРУУЛНА ДАА !!! БҮГД БООЛЫН БООЛ БОЛЦГООНО !!! ХА ХА ХА !!! 2019-06-06 202.126.89.234

ЗЭЭЛ ГЭДГЭЭ БОЛИО !!! БАНКНЫ ХИЙХ АЖИЛ РУУ ТА НАР ОРОЛЦООД ХЭРЭГГҮЙ !!! УЛС НЬ Ч ИЧЭХГҮЙ ЗЭЭЛ АВНА !!! АРД ТҮМНЭЭ ЗЭЭЛЭНД ОРУУЛНА !!! ИЙМ БАЙХ ЮМ БОЛ УЛС ГЭЖ БАЙХ Ч ШААРДЛАГАГҮЙ !!! н**ш !!!

Avatar

Зочин 2019-06-06 49.0.141.65

Сонгуулийн хууль шинэчлэгдэхтэй холбоотойгоор попчдын дуу хоолой чангарч эхлэх нь дээ

Avatar

Батхүү 2019-06-06 192.82.65.88

Яг зээлдсэн хүнээс биш батлан даалт гаргасан хүнээс нь барьцаа шаардах юм байна л даа

Avatar

Зочин 2019-06-06 139.5.217.156

Мал писда

Avatar

зочин 2019-06-06 66.181.177.131

Энэ балай авгай аль амаараа яриад байна аа.

Avatar

zochin 2019-06-06 27.123.214.2

Erguu avgai

Avatar

Зочин 2019-06-06 27.123.214.2

erguu ats malaas 7 dor valiar avgai

Avatar

Зочин 2019-06-06 202.170.84.188

ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСОО!!!!

Avatar

ИТГЭЛИЙН ЗЭЭЛ 2019-06-06 202.179.25.237

БАНГЛАДЕШД ИТГЭЛИЙН ЗЭЭЛ ОЛГОДЫМ БИЗ ДЭЭ….. ЯАГААД ХӨГЖӨӨГҮЙМ БОЛ ….. КККК

Avatar

Иргэн 2019-06-06 49.0.212.33

ТӨГРӨГИЙН ХУДАЛДАХ АВАХ ЧАДВАР БУУРАХ Л БАЙХ ДАА. ҮНЭХЭЭР МӨНГӨ ТАРААМААР БАЙГАА ЮМ БОЛ ТЭР ТӨМӨР ЗАМ, ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГАДАА ОРУУЛ.

Avatar

zochin 2019-06-06 202.55.191.40

ingej hudlaa poporch baihaar eniigee 8 huviin zeelend nemerleech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж