“Улаанбаатарын яриа хэлэлцээ” дугуй ширээний уулзалт болов | News.MN

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” дугуй ширээний уулзалт болов

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” дугуй ширээний уулзалт болов

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” дугуй ширээний уулзалт болов

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын нэгдүгээр суваг буюу Засгийн газрын төлөөлөгчдийн Дугуй ширээний уулзалт өчигдөр /2019.06.06/ Улаанбаатар хотноо болов.

Дугуй ширээний уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн даргалав. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтад бүс нутгийн БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон, яриа хэлэлцээний түншүүд болох АНУ, Британи, Канад, Нидерланд, Норвег, ХБНГУ, Франц, Швейцар, Европын Холбоо болон НҮБ-ын төлөөлөгчид оролцсон юм.

Дугуй ширээний уулзалтаар Солонгосын хойг болон түүний эргэн тойрон дахь сүүлийн үеийн нөхцөл байдалд талууд өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ өгч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг урагшлуулах арга замын талаар харилцан санал солилцлоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж