Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд анхдугаар чуулгаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд анхдугаар чуулгаа хийлээ

Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд анхдугаар чуулгаа хийлээ

Хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа асуудлууд түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар тэдний санаа бодлыг сонсох нь чухал учраас СХД-ийн удирдлагууд дүүргийнхээ хүүхдүүдтэй анхдугаар чуулган зохион байгууллаа.

СХД 117 мянга гаруй хүүхэдтэй бөгөөд Хүүхдүүдийн анхдугаар чуулганд тэдний төлөөлөл болсон 300 хүүхэд оролцож өөрт болон найз нөхөддөө тулгамдаад байгаа асуудлуудаа ярилцсан байна. Дүүргийн төрийн болон төрийн өмчийн ЕБС, Албан бус насан туршийн боловсролын төв, Тусгай сургуулийн сурагчид, асрамж халамжийн төвд асруулж буй хүүхдүүд, хурдан морь унаач, хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Хамтдаа оролцъё-хамтдаа оролцъё” уриан дор нэгджээ. СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн үгэндээ “Хүүхдийн ертөнцийг хүүхдүүд л маш сайн ойлгоно. Ах эгч нартаа мэдээлэл сайн хүргэснээр хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно. Бидэнд тулгарсан асуудлуудыг томчууд шийднэ гэж харж суулгүйгээр өөрсдийн санаа бодлыг хүргэхээр чуулгандаа ирсэн хүүхдүүдэд амжилт хүсье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж