Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа

Хүүхэд хамгааллын асуудал бол эцэг эх бүрийн анхаарлын төвд байх ёстой сэдэв. Хүүхдүүд маань өсч томрох тусмаа  хөдөлгөөн нь нэмэгдэж, зарим үед анхаарал алдаж янз бүрийн гэнэтийн осолд өртөх нь цөөнгүй.

20 жилийн ойтойгоо золгож буй Улаанбаатар Хотын Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хадгаламж эзэмшигч хүүхэд бүрээ Практикал Даатгал компаний гэнэтийн ослын даатгалд хамруулж байгаа. Даатгалд хамрагдсан хадгаламж эзэмшигч хүүхэд бүр ахуйн болон байгалийн осол, сургалт үйлдвэрлэлийн болон мал амьтны нөлөөллөөр үүсэх 4 бүлгийн 29 нэр төрлийн гэнэтийн осолд өртсөн тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой юм.

Хүүхдийн баярын босгон дээр банкны зүгээс алдарт эхийн одонтой ээжүүдийн хүүхдүүдэд нь хадгаламж нээж, даатгалд хамруулж өгчээ. Санхүүгийн байгууллагын хувьд хүүхдийг хамгаалах бодит шийдлүүдийн нэг нь даатгал гэж Улаанбаатар хотын банк үзэж байгаа юм. 2019 оныг дуустал хадгаламж нээлгэсэн хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдах юм байна.

Ингэснээр эцэг эхчүүд үүсч болох санхүүгийн гэнэтийн хүндрэлд бэлэн байх боломжтой.

Их хотын банк Эрсдэлгүй ирээдүй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж