"Улс нэг тойргоор хамаатан садан, хамт олон ихтэй нь л гарна" | News.MN

"Улс нэг тойргоор хамаатан садан, хамт олон ихтэй нь л гарна"

"Улс нэг тойргоор хамаатан садан, хамт олон ихтэй нь л гарна"

"Улс нэг тойргоор хамаатан садан, хамт олон ихтэй нь л гарна"

Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг “Монгол Улс-нэг тойрог” гэсэн системээр зохион байгуулах асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Бүх намын нэр дэвшигчид Монгол Улс гэсэн нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.


-Хаврын чуулганы төгсгөлийн “халуун” сэдэв Сонгуулийн тухай хууль байх болов уу. Манай улсад 2000 оноос хойш болсон бүх сонгууль өөр өөр системээр явж ирлээ. Үндсэндээ бүх хувилбарыг бид туршаад үзчихсэн. Энэ удаад эрх баригч намын дэвшүүлж буй хувилбар нь Улс нэг тойрог байх магадлал өндөр байна. Таны бодлоор Улс нэг тойрог байх нь хэр оновчтой вэ?

Манайд ялсан нам нь сонгуулийн дүрмийг зохиодог болоод удаж байна. Уг нь жинхэнэ дүрмээрээ бол ард түмэн сонгуулиар Засгийн эрхийг тайван замаар олж авах хэлбэр юм. Энэ дүрмийг өөрчлөөд байгаа нь маш буруу. Тиймээс эхлээд Үндсэн хуульдаа гурван заалт оруулж, дотор нь сонгуулийн тогтолцоог маш тодорхой заачих хэрэгтэй. Түүнээс биш хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно гэвэл энэ шиг бүтэхгүй зүйл байхгүй. Маш буруу. Яагаад гэвэл өнөөдөр Монголд 30 гаруй улс төрийн хүчин бий. Эндээс хамгийн багадаа 30 нам нь 76 хүнээ сонгуульд нэр дэвшүүллээ гэхэд 2000 гаруй хүний урт жагсаалт болно. Дээр нь бие даагчид нэмэгдэнэ. Энэ дундаас тухайн сонгогч санал өгөх нэр дэвшигчийнхээ нэрийг олж дугуйлахад маш хүндрэлтэй. Жишээлбэл, Баасанхүү нэртэй хэдэн мянган хүн байгаа. Генерал Баасанхүү, эмч Баасанхүү, начин Баасанхүү нарын нэр байлаа гэхэд энэ дунд миний нэр альд нь байх вэ гээд аваад үзвэл ард түмнийг төөрөгдөлд оруулж зөвхөн МАН, АН-ыг сонгуулах гэсэн зовлон үүсээд байгаа юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бараг 1 сая 500 мянган сонгогчийн санал гурван нэр дэвшигчид хуваагдсан. Дараа нь хоёр хүн дээр сонгогчдын санал хуваагдсан. Үүнтэй адил Улс нэг тойргоор зөвхөн нэг нэр дэвшигч 500 мянгаас дээш санал авахыг үгүйсгэхгүй. Хамгийн мундаг лидер нь 500 мянган хүний санал авлаа гэхэд үлдсэн нь хэчнээн санал авах  вэ гэдэг түвэгтэй асуудал учраас дэмжигдэхгүй байх.

Улс нэг тойрог байх хувилбарыг зориуд улс төрийн ярианы сэдэв болгож байна. Манайхан бохироо нуухын тулд тоглоомын улс төр гэдэг ийм зүйлийг маш хүчтэй хийж байна. "Найрамдал" зуслангийн газрын асуудал дэгдсэн нь махны үнийн өсөлтийг сарниулах гэсэн санаа. АН-ынхан жагсахаар бас л өөр сэдэв сэвж байгаа биз дээ. Яг энэ шиг өнөөдөр тэд нэг болохгүй зүйл хийчихээд нийгмийн анхаарлыг өөр сэдэв рүү хандуулж байна гэж харж байна.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь сонгуулийн зөв тогтолцоо бий болгохын төлөө гэж ойлгогддог. Таны хувьд Улс нэг тойрог байх сонгуулийн системийг дэмжихгүй гэсэн үг үү?

-Одоогоор хуулийн төслийг өргөн бариагүй, хэлэлцэж эхлээ ч үгүй байхад тайлбар өгөх нь эрт бөгөөд ач холбогдолгүй. Нөгөөдүүлийн тоглоомд нь орж байна гэсэн үг. Нөгөөдүүлийн зорилго нь тодорхой. Энэ сэдвийг нь хэн нэгэн яриасай, анхаараасай гэсэн зорилго. Улс нэг тойрог байх уу гэдэг асуудал бол зөвхөн Пропорциональ  систем дээр яригдах асуудал. Хэлэлцүүлгийн шатанд эсвэл хуулийг өргөн барихаас өмнө энэ хувилбар өөрчлөгдөх нь гарцаагүй. Тогтолцооны асуудал нь шийдэгдээгүй байна. Үүнийг УИХ-ын гишүүд л шийднэ.

УИХ-ын гишүүдэд бичигдээгүй нэг дүрэм бий. Төсөв, сонгууль хоёрт амиа боддог.

Төсөв хэлэлцэх үеэр дахин сонгогдохын тулд тойргоо бодож, намын шийдвэрээ дагадаггүй. Сонгуулийн тухай хууль ярихаар өөрөө аль талд нь гарвал ялах вэ гэдгээ боддог. Өнөөдөр УИХ-д 40 шинэ гишүүн байна. Бүгд л дараагийн сонгуулиар дахин сонгогдох гээд нойргүй хонож, сурталчилгаагаа хийгээд эхэлсэн. Зарим нь загасны сүв судлаад явж байгаа биз дээ.

-Зарим гишүүний зүгээс энэ системийг сонгогдоод сурчихсан хүмүүст зориулсан хууль буюу ахмад гишүүдийг үлдээж эсрэгээрээ залуус, эмэгтэйчүүдийг улс төрд орж ирэх хаалгыг барьж байна гэж шүүмжилж байна. Үнэхээр ийм сул талтай юу?

-Аливаа зүйлд хэрэгжих боломжтой, боломжгүй гэсэн хоёр хувилбар бий. Хэрэгжих бололцоотой хувилбарт давуу болон сул талын асуудал яригдана. Хэрэв Улс нэг тойрог хэрэгжих боломжтой хувилбар байсан бол асуултад чинь сул тал нь гээд ярих боломжтой. Гэвч огт хэрэгжих боломжгүй зүйлд хариулт алга. Одоогийн 75 гишүүн дотор “Шударга тав” бий. Тэднийг хар масс дэмждэг л гэдэг. Ойролцоогоор “Шударга тав” нэг сая сонгогчийн саналыг авах байх. Дээр нь мотоцикл унадаг ах бий. Энэ ах Монголын лидер, булчинтай гоё ах учраас ойролцоогоор мөн л  500 мянган сонгогчийн саналыг авчих байх. Бас Найрамдал зусланд газартай ах бий. Тэр ах  500 мянган сонгогчийн санал авчихна байх. Өөрөөр хэлбэл, Улс нэг тойргоор хамаатан садан, хамт олон ихтэй хүмүүс л гарна. Тэгэхээр огт хэрэгжих боломжгүй тогтолцоо. Ядаж байхад манай топуудын тоо 76 биш. Хэрэв тоо нь 76 байсан бол  Улс нэг тойрог тогтолцоог хэрэгжинэ гэж төсөөлөх сөн. Гэтэл үсрээд л 10 хүрэхгүй топ, поп бий.

-Манайд сонгуулийн ямар систем тохирох вэ?

-Би ганцхан л зүйл хэлдэг. Ялсан нам нь сонгуулийн дүрмээ зохиохгүй байх шийдвэрийг энэ парламент гаргаад өгөөч ээ гэж. Монголын төр мөнх. Бид ардчиллаас ухраагүй л юм бол сонгууль болж л таараа. Сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульдаа тодорхой болгочихвол болох юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн 2019-06-06 202.9.44.16

Баасанхүү Эрдэнэтээс сонгогдсон мөртлөө Эрдэнэтийн 49 луйварчдын талд байдаг нь сонин. Эрдэнэтийн ард түмэн тэнэг юм даа. ӨМнө нь Сэлэнгийнхэн тэнэгтээд Баярцогтыг сонгосоор байгаад Оюутолгойг алдсан хойноо буруугаа ойлгосон. Эрдэнэтийнхэн бас тэгж байна. Төв аймгийнхан бас тэнэгтээд М.Энхболдыг гаргаад байсан 60 тэрбумын луйврыг одоо ойлгосон байх.

Avatar

Зочин 2019-06-06 64.119.20.149

Баасанхуу бол монголын ард тумнийг тонож ирсэн хулгайч нарын гондоом,жинхэн бууны нохой,адгийн шаар байна. Хуучин цагт ийм адгийн шаарнууд мон ч олон хуний амьдралаар тоглосон доо

Avatar

ХУРЦЫН БӨГСНИЙ АЛЧУУР 2019-06-06 202.179.26.219

ХУРЦЫН МАШИНЫ ХОНИНЫ ХОНХОРТ НААЛДСАН БААС. ЭРДЭНЭТЭД СОДНОМДАРЖААГИЙН ЭЭЖ ДЭЭР ОЧООД ИРЭЭД ХУРЦАД ИЙМ БАЙНА ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛДЭГ АЙМААР ТАГНУУЛЧ.

Avatar

Yamar ch helbereer yavuulaad 2019-06-06 108.218.234.108

Tooldog humuus ni MAN baival ur dun ni oilgomjtoi

Avatar

Зочин 2019-06-06 103.229.121.65

Хэ хэ яавал зөвхөн өөрсдөө байнга сонгогдох хууль хийхгээд л байж ядах юм аа аргагүй л байх нүцгэн биеийг нь огцом хөрөнгөжүүлдэг юм хойно донтохоос биш яахав дээ хөрөнгөжсөн хойноо ядарсан арддаа тэдэн зуун сая тэрбумын орлого хөрөнгөтэй гэж гайхуулна аа

Avatar

Зочин 2019-06-06 46.138.63.139

БААСАНХҮҮ Л ДАРИЖ ГАРАХГҮЙ БАЙВАЛ БОЛОО!!!

Avatar

Зочин 2019-06-06 103.229.176.130

угаасаа өнөөгийн нам гэдэг балай байгууллага улс, ард түмнээ биш харин өөрийгөө л хамгийн түрүүнд боддог, ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялж гарч ирээд төсвийн мөнгийг зарцуулах нэрээр дураараа идэх нь тэдний гол зорилго, энэ тал дээр бол Баасанхүүгийн хэлээд байгаа нь үнэн шүү дээ … энэ янзаараа яваад байвал удахгүй сөнөнө биз

Avatar

Сми 2019-06-06 66.181.161.49

Дультраа п***а чи зайлаа.тэр байдаггүй бурханаа шүтээд тэнэгтээд явж бай.чам шиг түрийний бөөс хол очиж х**.ер нь өмгөөлөгч хүн хамгийн адгийн шаарууд байдаг. бусдыг зовлонг мэдээд мөнгөөр шантаажилж амьдардаг хогийн новшнууд.

Avatar

Иргэн 2019-06-06 202.9.43.53

Дахиад Хулгайч нарыг сонгохгүй

Avatar

Ээ 2019-06-06 66.181.183.62

Яасан чи өөрөө дахиад сонгогдож\nчадахгүй болсон уу ккк

Avatar

Зочин 2019-06-06 202.21.108.163

2 сая сонгогч 76 гишүүнд хуваахад нэг гишүүн дунджаар 26 мянган хүнээс сонгогдох магадлалтай. Гэхдээ эхний топ 15-16 гишүүн 1,5 сая саналыг хувааж авах тул үлдсэн 60 гишүүн 500,000 саналын төлөө алалцана. Дунджаар 8000 санал тэд авахад л УИХ-ын гишүүн болох магадлалтай.

Avatar

МӨӨГИЙ 2019-06-06 103.240.241.110

БААСАНХҮҮ ЗӨВХӨН ЕСҮС ШҮТДЭГ ХҮМҮСЭЭРЭЭ ӨГҮҮЛЭХД ӨЛХӨН 10МЯНГАН САНЛ АВЧИХНА ЕР НЬ76-С ЭХНИЙ30НЬ ХЭТ ОЛОН ХҮНЭЭР ГАРЧ СҮҮЛИЙН 60-76ДАХЬ ГИШҮҮД БОЛ 5МЯНГААР ГАРААД ИРНЭЭ

Avatar

Зочин 2019-06-06 202.126.89.43

1 тойрог маш зөв. Наранхүү, Бандааш та гурав ямарч байсан гарахгүй

Avatar

зочин 2019-06-06 66.181.177.131

Одоо энэ байгаа 76-аас маш сайн шигшээд ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй.Тэгээд энэ 76-аас хэд нь үлдэхийг харж байгаад дутуу тоон дээр нь сонгууль явуулчихвал амар биш үү.

Avatar

зочин 2019-06-06 192.82.65.120

Хамт олон ихтэй хүн гарч байвал зүгээр биш үү.

Avatar

Зочин 2019-06-06 202.9.42.14

Баасанхүү чи бол сураггүй арчуулна. Ард түмэн чиний өвчтөйг, худлаа шаадгийг, албан тушаалд дуртайг, орон гараныг чинь үнэлэхгүй л болов уу. Зөв хууль хэдхэн хүнийг худалдаад гардаг явдал зогсоно. 76 г жинхэнэ шүүнэ.

Avatar

Зочин 2019-06-06 202.131.245.34

1 тойрог гэдэг нь буруу, 1-р хүн 76-р хүний хооронд 1 сая саналын зөрүүтэй байвал яах уу, тойргоо 21 аймгаар хувааж 1 тойрог болгох нь дээр байхаа

Avatar

Зочин 2019-06-06 182.160.2.130

unen yrij bainaa shineer garch irj baigaa humuus olond tanigdahgui bas deerees ni hen ih mungtei erh medeltei garah magadlal tuiliin undur bas deerees ni nam gej hog bolchihson namaas ner dewshij baigaanuud ni ymarch songoltgui humuuseer duurchihsen

Avatar

Зочин 2019-06-06 183.81.171.2

сонгуулийн хуулиар зөвхөн намаас гарч ирсэн хүнд ашигтай байх заалт хийдэг. Гэтэл НАМ нь мөнгөтэй хүмүүсийн бүтэц болсон байдаг. Ингээд бодохоор ямар ч сайхан сонгуулийн хууль хийгээд нөгөө л хүсээгүй хүмүүс гарч ирэх магадлалтай. 30 жилийн хугацаанд НАМ-аар дамжин эрх мэдлийн жолоог атгасан хэдхэн хүнээс салах ямар арга зам байна вэ?

Avatar

Зочин 2019-06-06 182.160.34.166

Яаж хичээгээд хийх сонгуулийн хуулийг оолох нь гарцаагуй юмаа

Avatar

Зочин 2019-06-06 202.9.42.185

Унэн гэхдээ баасанхуу бол дараагийн сонгуулиар ямар ч байсан гарна ядаж энэ дайны гайгуй биеэ аваад явчиж байгаа улс торч бараг байхгуй байшд попууд бол ойлгомжтой массыг\nХуйллруулаад гараад ирнэ

Avatar

сонгогч 2019-06-06 150.129.141.46

маш их мөнгө тараах байх. Тэр мөнгөнөөс нь авч авчихаад нутгийн ганц дүүгээ сонгоно доо

Avatar

111 2019-06-06 202.126.89.202

Баасанхүү поп болж амжаагүй гэнэ дээ. Үлдсэн нэг жилдээ поопрооч дээ энчдоо.

Avatar

Иргэн 2019-06-06 203.217.139.225

Заа бүү мөөрөлд. Жалга довноос Наранхүү мэт юмнууд хахуулиар гардгаас л лав дээрдэнэ.

Avatar

Зочин 2019-06-06 64.119.26.84

Том компаниудтай 30 гэр бүл л гарна

Avatar

zochin 2019-06-06 119.40.98.162

b** mangartaad bai uls dayar mash olon sadantai hamt olontoi hun gej hen bdiin chi met ni l unana sh de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж