Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Түүний саналыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилох асуудлыг хэлэлцэх юм. Эрх баригч намаас түүнийг санал болгож нэр дэвшүүлсэн учраас тэрбээр Цэцийн гишүүнээр томилогдох болов уу.
Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар хэн томилогдох, түүнийг хэн орлох вэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилохоор болсон гэнэ. Тэрбээр одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь тэрбээр Сангийн яам, Монголбанкинд ажиллаж байсан юм. Түүнийг мөн л Баянхонгорын хүн гэдэг.
Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга /ТАБЗГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилсон юм. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ.
Ш.ЧИМЭГ
Naiz 2019-06-06 139.5.216.227
Ajlaa meddeg mash sain zaluu. ZGHEG deer tavih estoi. Zuv zuv!!!! amjilt!!!!
Zochin 2019-06-06 39.7.47.162
Bayanhongor .Hentinheer duurleedee .ajlaa l sain higeesei bilee
Зочин 2019-06-06 119.40.100.142
Хүрэлсүх ч эрэг нь суларсан яйжгий дугуй боллоо доо. Эргэн тойронд Баянхонгорын логотой Женкогийн шахаанууд дүүрчихээр Хүүкэд сэлмээ эргүүлэх орон зай эрх чөлөө олдохгүй шахагдаж хаягдана. Гохь нь гэдэг байх даа
Зочин 2019-06-06 66.181.166.171
Chadvarlag, sain hun. Bolj bna.
Лхагва 2019-06-06 202.126.88.203
Дэд дарга тэргүүн дэд дарга бүгд Баянхонгор псду нутгархаг аад
зочин 2019-06-06 202.70.44.146
Ёстой зөв хүнээ томилох гэж байгаад баяр хүргэе. Амжиот
дарга ,тэргүүн дэд дарга, бараг тэргүүн дэд дарга, дэд дарга 2019-06-06 202.179.25.237
бас тэргүүн дэд даргатай. Лайтай
Бигэр 2019-06-06 202.126.89.46
Иргэний эрх зүйгээр мэрэгшсэн хүн томилох хэрэгтэй. Дандаа цагдаа цэргийн хүмүүсийг ямар сонирхолоор цуглуулаад байна вэ.
зочин 2019-06-06 202.131.245.69
нам, дарга нарынхаа ач ивээлээр сайн явж байгаа хүн байна. жирийн төрийн албан хаагч сайн ажиллаж амжилт гаргаад ч албан тушаал битгий хэл цалингийн шатлал ахих, зэрэг дэв нэмүүлэх, мөнгөн шагналаа ч тэр бүр авч чадахгүй байна ш дээ. намын томилгоог шууд зогсоогооч арай дэндэж байна. одоо сонгууль дөхөөд ирэхээр сүүлчийн боломж гээд энэ намын томилгоотой хүмүүс чинь цайрч эхлээд байна шүү. ашиглаж авах гадада явах ямар л боломж байна эрэлхийлж байгаад ашиглаад байна.
Зочин 2019-06-06 103.9.90.50
Зөв томилгоо, амжилт хүсье. Сангийн яаманд ингэж л хүнийг бэлддэг. 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга
Зочин 2019-06-06 103.26.192.42
Muulah yumaa olj yadchih yum aa ene humuus kkk
Зочин 2019-06-06 202.126.89.235
Өөхөн бөмбөөлэй тэр хэн бэ?
Зочин 2019-06-06 139.5.216.227
Chi turaaltai yu
Зочин 2019-06-06 202.179.31.16
Бас махан бөмбөг жим мим рүү яваач ичмээр юм
Зочин 2019-06-06 139.5.216.227
Hun muulj baij kaif avdag gajig
Зочин 2019-06-06 202.131.225.227
Дэд дарга, Тэргүүн дэд дарга, Дэдийн дэд дарга, Дэдийн дэдийн дэд дарга даргын эх орон билээ