ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилно

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилно

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилно

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Түүний саналыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилох асуудлыг хэлэлцэх юм. Эрх баригч намаас түүнийг санал болгож нэр дэвшүүлсэн учраас тэрбээр Цэцийн гишүүнээр томилогдох болов уу.

Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар хэн томилогдох, түүнийг хэн орлох вэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилохоор болсон гэнэ. Тэрбээр одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь тэрбээр Сангийн яам, Монголбанкинд ажиллаж байсан юм. Түүнийг мөн л Баянхонгорын хүн гэдэг.

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга /ТАБЗГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилсон юм. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж