“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь Johnson & Johnson брэндийн албан ёсны дистрибютор компаниар 17 дахь жилдээ ажиллан монголынхоо хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа хэдийн танил болсон билээ.
2015 оны хувьд “Монголиан Стар Дистрибюшин” ХХК-ийн зүгээс үнэнч хэрэглэгч , үйлчлүүлэгч нартаа зориулан Францын алдарт Марсель брэндийн ёсны дистрибютор компаниар ажиллан бие арчилгааны болон үс арчилгааны бүтээгдэхүүнийг олон төрлийн сонголттойгоор хүргэж эхлээд байгааг дуулгахад таатай байна.
Францын алдарт Марсель брэнд нь эгэл жирийн амьдрал, үнэнч шударга байдал, байгалийн гайхамшигт өнгө төрх, үнэртэн тэргүүтнээрээ алдартай Марсель хотоос гаралтай бөгөөд Францын хуурай болон шингэн савангийн үйлдвэрлэлд тэргүүлэгч брэнд юм.
Өнгөрсөн Ням гарагт буюу 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их дэлгүүрийн 2 давхарын танхимд Марсель брэндийн албан ёсны НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА болсон бөгөөд Монголын зах зээл, хэрэглэгч та бүхний гарт өдөр тутмын хэрэглээнд тань зориулан зуун наст, амтат бүйлс, арганы тос, лимон, жүржийн модны цэцэг, зөгийн балны сүү, лаванда цэцэг, ногоон цай гэх мэт орц найрлага, өргөн сонголтыг санал болгож байна.
Европ тивийн сая сая хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон Францын алдарт Марсель брэндийн бүтээгдэхүүнийг та ч мөн адил хэрэглэх боломжтой боллоо.
“LE PETIT MARSEILLAIS”
БАЙГАЛИЙГ МЭДЭРЬЕ!