2019 оны зургадугаар сарын 06-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08.30 цагт
Прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. Утас: 99847727
09.00 цагт
- Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн талаарх төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг-уулзалт Улаанбаатар зочид буудлын "Хөх асар танхим"-д болно. Утас: 99164419, 91998636
- Хан-Уул дүүрэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 5 давхрын хурлын зааланд “Боловсруулах үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулна. (Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд ашиглагддаг химийн бодисууд болоод хаягдал ус цэвэрлэх байгууламжид хэрэглэгддэг хүхэрт устөрөгчийн хийн хор хөнөөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэнэ). Утас: 99815918
- НҮБ-ын байр, 3-р давхрын танхимд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын хүйн радиогийн холбоо хамтран "Хүйн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил" үндэсний сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 70105652 (Мэргэжилтэн М.Халиун)
09.30 цагт
"Чингис хааны цом-2019" олон улсын хоолны фестиваль “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны төвд болно. Утас: 88087892
10.00 цагт
-Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
-Мөрдөн байцаах албаны байранд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. Утас: 99847727
–Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно. Утас: 70119921 86863998
11.00 цагт
-ЦЕГ, DNN нэгдэл хамтран мэдээлэл хийнэ.
-Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Талын салхи-2019” олон улсын мото наадмын талаар мэдээлнэ. Утас: 325044
12.00 цагт
“Corporate” зочид буудлын Улаанбаатар танхимд IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтын дараагийн бүсийн аваргын төлөөх тулааны талаар мэдээлнэ. Утас: 88067711,99113830
16.00 цагт
“Holliday inn” зочид буудлын I давхрын хурлын зааланд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт болно. Утас: 99931551
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт
Хөдөлмөрийн үндэсний намаас эмч, багш нарын цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэх шийдлийн талаар мэдээлнэ.
11.30 цагт
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт
Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж, хүүхдийн эрх зөрчиж байгаа талаар тус сургуулийн багш нар мэдээлнэ.
12.30 цагт
МАХН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлнэ.
13.30 цагт
Монгол Улсад ажиллаж байгаа БНХАУ-ын компаниуд татвараа нууж байгаа талаар иргэд мэдээлнэ.
Холбоотой мэдээ