News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Бид энэ удаад Зам тээврийн хөгжлийн яамыг онцолж байна.
Урин цаг ирж нийслэл орон нутгийн зам засварын ажил эхэлж, зарим ажил ид өрнөж буй. Нийслэлд өрнөж буй Замын цагдаагийн уулзвар, Налайхын замын шинэчлэл зэрэг олон бүтээн байгуулалт өрнөж буй. Улс орны чанартай томоохон авто замууд л тус яаманд харьяалагдахаас нийслэлийн замууд өөрөө хотын төсөв, Хотын даргад хамааралтай. Харин Б.Энх-Амгалан сайдад хамааралтай орон нутгийн чанартай авто замын ажлууд эхнээсээ эхэлжээ. Харин гүйцэтгэл хэр байж хугацаандаа ашиглалт орох эсэхээс Зам тээврийн хөгжлийн сайдын ажил дүгнэгдэх учиртай.
Ажил нь эхлээд бус орон нутгийн чанартай томоохон авто замын ажил:
- Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох зорилтын хүрээнд хэрэгжих Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүллээ.
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Тус замын түр замын ажил тавдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд 10 хоногт бүрэн хийж гүйцэтгэх юм. Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126,7 километр хатуу хучилттай авто замын барилгын ажил тавдугаар сарын 15-аас эхэлсэн.
414,6 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЦЭРГҮҮД ОРОЛЦОЖ БАЙНА
Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам ХНН ажиллаж буй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн гол төмөр замтай холбогдох ба үүгээр дамжин Ханги-Мандал, Замын-Үүд рүү гарах боломж нээгдэх юм. Түүнчлэн зүүн коридор буюу Хөөт-Бичигт, Нөмрөг, Чойбалсан, Эрээнцэв, ОХУ-ын Борьз рүү зах зээлээ тэлэх боломж бүрдэж, мөн хойд чиглэлд Дархан Сэлэнгийг дамжаад Алтанбулагаар ОХУ болон Европын зах зээл руу гарах үүд хаалга нээгдэнэ. Энэхүү төмөр замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, жилд хамгийн багадаа 15 сая тонн ачаа тээвэрлэх ба энэ нь өнөөдөр төмөр замаар тээвэрлэж буй нийт ачааны 60 орчим хувьтай тэнцэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр явж буй тээвэрлэлтийн зайнаас жилдээ 180-200 сая ам.долларын цэвэр орлого олох үр өгөөжтэй гэж албаныхан тодотгож буй. Ямар ч гэсэн төмөр замын ажил эхэлсэн.
Б.ЭНХ-АМГАЛАН САЙД ХЭЛ АМНААС "АЙГААД" САНАЛАА ТАТАХААР БОЛОВ
Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сард Авто тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд оруулж байгаа нэг өөрчлөлт нь олны анхаарал, шүүмжлэлд өртөөд буй. Энэ хуульд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын бүртгэлд бүртгэхгүй, ингэхдээ энэ заалт 2021 оноос хэрэгжиж эхэлнэ гэж байсан юм. Гэвч Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр энэ хуулийн төсөлд тусгагдсан энэхүү заалтыг хасна, энэ заалт бол ажлын хэсгээс орж ирсэн санал гэдгийг онцлов. Одоогоор хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд орж ирээгүй учраас хэлэлцүүлэгт орж ирсний дараа ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг хасна гэв.

Гэхдээ Б.Энх-Амгалан сайд худлаа ярьсан, бас олон нийтийн шүүмжлэлээс айсан. Учир нь энэ хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд өргөн барьсан юм. Хуулийн төсөлд баруун хүрдтэй авто машиныг бүртгэхгүй байх заалт эхнээсээ л байсан. Төслийн анхны өргөн барьсан файлыг ЭНД дарж үзнэ үү. Бүр тодруулбал, хуулийн төслийн 23.7 дахь заалтад "Дараах автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:
23.7.2 Баруун талдаа жолооны хүрдтэй автотээврийн хэрэгсэл гэж заасан байгаа юм.
Хэдийгээр Б.Энх-Амгалан сайдын оруулж ирсэн төсөл дэх маргаан дагуулсан заалт нь алс ирээдүйдээ хэрэгтэй чухал заалт байсан боловч тэрбээр олны хэл амнаас болгоомжилж ийнхүү яаран сандран энэ заалтыг хасна гэдгээ өчигдөр мэдэгдчихэв.

Угтаа бол Засгийн газраас тэр дундаа салбарын сайд Б.Энх-Амгалан өөрийн биеэр өргөн барьсан хуулийн төслөө боловсруулах шаардлага хэрэгцээ, тооцоо судалгаагаа хийсний үндсэн дээр боловсруулсан байх учиртай. Гэвч хэдэн өдөр хэвлэлээр бичигдэж, олны хэл амнаас айсан уу эсвэл үнэхээр буруу заалт оруулж ирсэн гэж бодсон уу. Ямартай ч өөрийн боловсруулж оруулж ирсэн хуулийн заалтаа ажлын хэсэг оруулж ирсэн гэх нэрийдлээр тэр хамгаалж чадсангүй.
ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ ВЭ?
Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажил 2008 онд эхэлсэн. МАН эрх барьж, 2018 оны арваннэгдүгээр сарын 8-нд ашиглалтад оруулна, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэж мэдэгдэж байв. Түүний дараа хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох хугацаа 2019 оны тавдугаар сарын 1 хүртэл бас л хойшлов. Шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажлыг бүрэн хийж дууссан. Тухайлбал, нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, гэрэлтүүлгийн системийг бүрэн суулгасан. Харин зарим нэг дэд бүтцийн барилга байгууламж дутуу байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн ажилтай холбоотойгоор ашиглалтад орох хугацаа 2019 он хүртэл хойшлогдсон.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд “Энэ Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах. Шинэ нисэхийн ажил 100 хувь урагштай явна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Ирэх жил /2019 оны/-ийн долдугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж хүсч байна. Энэ өдөр Япон, Монголын хооронд түүхт өдөр болно. Сэтгэл, итгэл, зүтгэл гурав хамт байхад ямар ч ажил бүтнэ гэж бодож байна” гэж хэлж байв.
Манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар.
Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Хөшигийн хөндийд очиж ажилласан. Энэ үеэрээ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох талаар нарийвчлан тохирох уулзалт хийсэн гэх боловч албан ёсоор хэзээ ашиглалтад орох вэ гэдэг мөн л тодорхойгүй хойшилсон. Хамгийн сүүлд буюу өчигдөр Засгийн газар хуралдаж, “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй байгуулах концессын гэрээний төслийг эцэслэн боловсруулж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцүүлэхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасан. 11 жил баригдаж байгаа, ашиглалтад орохгүй дуншсаар байгаа шинэ нисэх буудал Ерөнхий сайдын хэлсэнчлэн Үндэсний их баяр наадмаас өмнө орж чадах уу, Б.Энх-Амгалан сайд аа.
Ш.ЧИМЭГ
Зочин 2019-06-06 150.129.141.5
Миеээг түгжилдсэн энэ Тоодон панз одоо тэнэг тэнэг юм хийж Хүрэлсүхийг түгжилдэх нь дээ
Зочин 2019-06-06 202.9.42.3
ДАРХАНЫ ЗАМЫГ ШИНЭ ЗАМАА ТАВЬЧААД ХААЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ . . . ХУУЧИН ЗАМ ДЭЭРЭЭ ЯВЖ Л БАЙГ . .
Монголын эмгэнэл 2019-06-06 139.5.219.140
Бүгд худалч, авилгачид, төсөвийн луйварчид
Зочин 2019-06-06 73.92.12.67
За естой шувтарсан цагаан бумбандаа гэгч боллоо доо, энэ сайд, энэ ЗГ- уед монгол улс, урд урд нь ч бас л адилхан байсан даа, нуурсний унийн еселтеес олсон хэдэн цаасыгЖенко, Ухна хоер хуйвалдаад шороо овоолохоор боллоо, дараа жилээс дэлхийн эдийн засаг хямраад дэлхийн зах зээл дэхь туухий эдийн унэ навс унавал яахийн малуудаа, тэгэх магадлал их ендер байгаа шуу
Зочин 2019-06-06 202.126.88.33
Хориглоно гээгүйшдэ, буруу ойлгоод бичих сэтгүүлч
ХУУЛЬЧ 2019-06-06 202.9.42.236
ХУУЛИА ТАТАХ ТОМ ТЭНЭГЛЭЛ ДЭЭ,,,,МОНГОЛ УЛСД СТАНДАРТ ГЭХ ЗҮЙЛ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ???
Зочин 2019-06-06 103.9.90.50
ЭНЭ ДАРХАН УЛААНБААТАРЫН ЗАМ ХУДЛАА БОЛСОН ШҮҮ. УУЧЛААРАЙ.
Зочин 2019-06-06 64.119.24.180
Дарханы замыг Монголчууд чадахгуй 2-3 жилийн дараа бороонд урсах юм хийнэ
Зочин 2019-06-06 202.126.88.185
Бодлого тодохойлдог, бодлогоо хэрэгжүүлдэг, бодлого боловсруулах чадвартай, сэтгэлгээ болон сэтгэлтэй хүнийг гишүүнээр сонгодог болмоор байна. Иргэдээ. Энэ сайд шиг сонгогчдод таалагдах гэж эргэж буцсан хүмүүс бидний ирээдүйг тодорхойлж чадахгүй ээ…
Зочин 2019-06-06 155.4.39.118
iim erguu tolgoitoi archaagui uruvdmuur amitanaar said tavih ch gj buruu taldaa rultai bol esreg ursgalaar zorchdog delhiin durem bii uul n uher mongolchuud
Бигэр 2019-06-06 202.126.89.46
Үнэхээр худалч юм байна. Одоо онгоны тийзний үнийг буулгана гэнэ. Зах зээлийг энэ хятадын орчуулагч зохицуулдаг юм уу.
Энэ мангар 2019-06-06 66.181.177.103
Орос хэлний орчуулагч энэ мангарыг зайлуулаач
Зочин 2019-06-06 180.149.80.75
BARUUN TALDAA JOLOONII HURDTEI L GEHEER PRUIS BOLCHDIIMUU. MONGOLCHUUD CHINI PRIUSEES UUR MASHIN MEDDEGGUI YMUU. ER N BOL BURUU RULTEI MASHINIIG HORIGLOJ YVAANDAA ASHIGLALTAAS GARGAH N ZUV SHDE
Зочин 2019-06-06 150.129.141.46
Машины рүлээс өөр хийх юм монголд байхгүй гэж үү? энэ нөхөр ёстой хийх юмгүй сайд бн. үтэр түргэн огцруулж чаддаг хүнийг томилох хэрэгтэй. Ер нь Хүрэлсүхийн Засгийн газарт чадалтай сайд бна уу даа. Үнэн шившиг болн ына даа.
зочин 2019-06-06 202.21.116.5
Санал нэг байна. Монгол улсад шийдлээ хүлээсэн маш олон асуудал хуримтлагдсан байна. Түүниийгээ шийдэх хэрэгтэй.
Монголчууд мориноосоо бууж, хөл дөрөөлөх хөнгөн унаатай болж ядаж байгаа. "Ардууд"-ын гол унаа нь Японоос импортолж буй нөөц нь арай шавхагдчихаагүй буруу рультэй машин хэвээр байгаа нь эн цаг үед хориглох нь буруу….
сонгогч 2019-06-06 64.119.18.222
МАН энэ мулгуу нусыг хаанаас олоод ирсэн юм бэ
Зочин:Яваандаа зүүн талын руультэй автомашиныг хориглох биш үү?? 2019-06-06 103.229.120.133
Яваандаа зөв талдаа руультэй машиныг хориглох байх шүү. Зүүн гарын дүрэмтэй болох биш үү?Яагаад гэвэл, одоо манай бүх машины ихэнх нь баруун руультэй байна. Зүүн руультэй орос машин бараг байхгүй болж байна. АНУ-аас орж байгаа зүүн руультэй жипийг ядуучууд авч чадахгүй. Тэд баруун руультэй, бензен бага иддэг япон машиныг л авч байна. Зүүн руультэй солонгос машин байгаа боловч найдвартай байдлаараа японы хямд машинд цохигдоод байна.
монгол 2019-06-06 64.119.18.222
Монголчууд үүрд хуучин машин унахгүй шүү дээ
Батаа 2019-06-06 66.181.189.20
Буруу зөв талтай автомашины талаар аюулгүйн талаас нь судалсан юм байна уу. Байдаг юм бол ард түмэндээ зөв ойлгуулаач ээ. Хэдэн хүн хашгараад эхлэхээр төлөвлөсөн ажлаа зогсоож болохгүй шүү.
Иргэн 2019-06-06 103.212.119.14
Ийм аймхай, хулчгар амьтан юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой
Иргэн 2019-06-06 202.126.88.39
Чи өөрөө Худалч сэтгүүлч
Зочин 2019-06-06 202.126.88.39
Буруу рультай машиныг бүртгэхгүй заалтыг хасдаг нь зөв.Хасах естой.Мушгиж бичиж бна.Энхамгалан сайд мундаг сайд шүү.худалч биш ээ
Зочин 2019-06-06 202.126.88.39
Баруун хүрдтэй машиныг бүртгэхгүй байвал сайн л биз дээ.Дандаа мушгихиймаа.Энхамгалан сайд мундаг сайд шүү
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-06-06 103.229.120.133
Одоо буруу талтай руультэй автомашиныг хориглоно гэсэн энэ тэнэглэлээ зогсоолдоо.Үүнээс өөр олон шийдлээ хүлээсэн асуудал Монголд байна.