Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлээд саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлээд саатуулагджээ

Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлээд саатуулагджээ

ХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын дипломатч гэх хоёр иргэнийг 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдуулан саатуулсан байна. “Bild.de”-д мэдээлснээр, зургадугаар сарын 5-ны Даваа гаригт замын цагдаа нар Чех-Германы хилийн ойролцоох А17 дугаар хурдны зам дээр явж байсан машиныг шалгаж, 3 сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Цагдаа нар Бүгд найрамдах Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатч гэх хоёр монгол ногоон паспортаа үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Тус улсын Хил хамгаалах газраас мэдээлснээр, сэжигтнүүдийн машиныхаа тээшинд тээвэрлэж явсан тус бүр нь 500 гр-ын жинтэй, 140 боодол хар тамхийг хураан авч, шалгаж эхэлжээ.

Харин бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Энэ мэдээллийн дагуу бид шалгаж байна. Манай Гадаад харилцааны яамнаас холбогдох албаныхнаас мэдээлэл аваад албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: Leipziger Volkszeitung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж