Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 1-ний өдөр насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар бүлэглэн хүн зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 1-нд "Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны Туул голын эрэг дээр нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 30 настай, эрэгтэй Н олон тооны гэмтэлтэй нас барсан байжээ.
Уг хэргийг 17 настай эрэгтэй Д, 17 настай эрэгтэй Ё нар үйлдсэн байсан бөгөөд согтуурсан үедээ 30 настай эрэгтэй Н-г бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ