Долларын тэрбумтнууд огт өөр Орост эргэн ирж байна | News.MN

Долларын тэрбумтнууд огт өөр Орост эргэн ирж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Долларын тэрбумтнууд огт өөр Орост эргэн ирж байна

Сүүлийн жилд хойд хөршийн долларын тэрбумтнуудын тоо хоёр дахин өссөнийг Forbes сэтгүүлийн шинэ чансаа гэрчилж байна. Үүнтэй зэрэгцээд орлого багатай оросуудын тоо 43-51 болон дунд ангийн хэмжээ 25 хувиар буурсан гэж нийгэм судлаачид  дүгнэжээ.

Америкийн Forbes сэтгүүл тогтсон уламжлалынхаа дагуу дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргалаа.  Дэлхийн мянга гаруй тэрбумтнуудын дотор оросуудын тоо 62 болсон нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их болов. Гэхдээ хямралын өмнөх жилийн 82-оос бага байна. Forbes сэтгүүлийн чансаанд ороод тогтож чадаагүй байсан 28 хүн эргэн тэрбумтан болсон байна. Оросуудыг Новолипецкийн металлургийн комбинатын захиралуудын зөвлөлийн дарга Владимир Лисин тэргүүлсэн ба Forbes сэтгүүлийн жагсаалтын 32-т тэрээр 15,8 тэрбумтайгаар бичигдэв. Сарын өмнө Оросын Финанс сэтгүүл Лисины хөрөнгийг 18,8 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байв.

Хамгийн баячууд нь
Санхүү, аж үйлдвэрийн “Онэксим” группын Ерөнхийлөгч  Михаил Прохоров
өнгөрсөн жилд орос  баячуудыг тэргүүлж байсан бол одоо хоёрт нь орсон ба Forbes сэтгүүлийн жагсаалтын 39-д  бичигджээ. Тэрээр жилийн дотор хөрөнгөө 9,5-13,5 тэрбум хүртэл өсгөсөн ч  урагшласангүй. Түүний дараа оросудын дундаас 20-д орж байгаа  “Альфа-групп” компанийн  ажиглалтын зөвлөлийн дарга Михаил Фридманы 12,7 тэрбум оржээ. Оросын сэтгүүл түүнийг Лисин, Прохоров, Роман Абрамович ба Сулейман Керимовын дараа тавдаа нэрлэж байлаа. Forbes  Чукоткиийн захирагч асан “Челси” клубын эзэн Роман Абрамовичийг оросудын дөрөвт, дэлхийн чансааны 50-д бичсэн байна. «Нафта-Москва» компанийн эзэн Керимов оросуудаас 20-д оржээ.

Роман Абрамович

“Базовый элемент”-ийн Олег Дерипаска ($10,7 млрд) ба “Лукойл”-ын Вагит Алекперов ($10,6 млрд)нар дараалаап (57, 58-д) орлоо. Дэлхийн тэрбумтнуудын эхний зууд “Интерросын” 10,3 тэрбумын эзэн Владимир Потанин (61), Северсталийн Алексей Мордашев 9,9 тэрбумтайгаар (70) “Металлоинвест” компанийн  Алишер Усманов 7,2 тэрбумтайгаар дэлхийн тэрбумтнуудын 100 дахийг дуусгалаа. Чансаанд Оросоос цорын ганц эмэгтэй орсон нь хөрөнгө оруулалт ба барилгын “Интеко” корпорацийн Елена Батурина юм. Түүний хөрөнгийн хэмжээг 2,- тэрбум доллар гэж үнэлсэн ба тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн 342 дугаарт бичигджээ.

Хар цоорхой

Оросын тэрбумтнууд  хамгийн баян хүмүүсийн жагсаалтад өөрсдийн байр суурийг  буцаан авч байх хооронд  оросуудын бага орлогтнуудын тоо эрс өссөн статистик гарч байна. Оросын шинжлэх ухааны академийн Нийгэм судлалын институтын социологч Михаил Горшков “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа  бага орлоготой хүмүүсийн тоо 43-51 хувь хүртэл өссөн гэв. Тэр хэсгийн дотор “эрсдлийн бүлэг” бүрэлдэн 15-18 хувийг эзлэх болсон байна. Тэд тэтгэвэрийнхэн ба тэтгэвэрийн өмнөх насныхан (эрчүүд: 50-60 нас, эмэгтэйчүүд 45-55 нас) зэрэг ажил олж чадахгүй хүмүүс юм. Горшковын яриагаар тийм хүмүүсийн тоо 15 сая болсон ба дөрвөн сая хүн амжиргааны доод төвшинд амьдарч байна.

Америкчууд шахагдав
Дэлхийн хэмжээнд 1011 тэрбумтан байна гэж Forbes тооцлоо. Хямралын дараа энэ жагсаалтад үлдээд байсан 793 хүнээс шинэ тоо хамаагүй их. Гэхдээ хямралын өмнө байсан 1125 баянаас бага байна. Хамгийн баян хүмүүсийн тоонд америкчууд давамгайлсан хэвээр. Хэрэв бүх тэрбумтнуудын хөрөнгийг нэгтгэвэл түүний 38 хувийг америкчууд авч байгаа. Өнгөрсөн жилд тэр үзүүлэлт нь 44 хувь байлаа. Үүнээс гадна америк тэрбумтнуудын тоо бууж байна. Энэ жилийн чансаанд тэдний хувь 40 болсон нь өнгөрсөн жилийнхээс таван хувиар буужээ.
Анх удаагаа энэ жагсаалтад Финляндын төлөөлөгч орж ирлээ. Цахилгаан шатны үйлдвэрийн Kone гэх олон улсын корпорацийн тэргүүн

Билл Гейтс
Антти Херлин 1,3 тэрбум ам.доллартайгаар чансааны 773 дугаарт бичигдэв. Nishat Textiles  компанийн эзэн Миан Мухаммед Манша гэх пакистан бизнесмен нэг тэрбумтай болоод (937) улс орноо  анх удаагаа жагсаалтад дурдууллаа.
Энүүхэндээ гэхэд жагсаалтын ТОП-50 дотор багагүй эмэгтэйчүүд орсон байна. Тэднээс дурьдвал Wal-Mart Stores-ийн эзэн 55 настай Кристи Уолтон 12 дугаар байранд ($22,5 млрд) байна, L’Oreal-ийн эзэн Лилиана Бетанкур өөрийн охинтой хөрөнгийн зарга хийж байгаа ч 20 тэрбумтайгаар 17-д орсон байна. Tetra Laval-ийн (түүний охин компани нь алдартай Tetra Pak юм) эзэн  швед эмэгтэй Бригит Раусинг бас дээгүүр бичигдсэн байна.

Лидерийн төлөөх тэмцэл
Чансааны лидрийн төлөөх тэмцэл ширүүн өрсөлдөөнтөй байна. Хэн нэгэн дараалаад тэргүүн байранд тогтож чадсангүй.  Энэ жилийн тэргүүн баянаар Мексикийн медиамагнат Карлос Слим нэрлэгдлээ. Латин Америкийн холбооны America Movil оператораас байнга орж ирэх мөнгө түүний хөрөнгийг 18,5 тэрбумаар ихэсгэн 53,5 тэрбум ам.доллар болгосоноор тэр чансааны дээд хэсгээс Microsoft-ийг үндэслэгч  Билл Гейтс ба магнат Уоррен Баффетт нарыг шахав. Forbes-ийн чансааг 14 удаа тэргүүлж байсан Гейтс 53 тэрбумтайгаар Слимыг нэхэж явна. Өнгөрсөн жилд хохирсон 18 тэрбумынхаа 15-ыг тэрээр эргүүлэн олсон байна. Өнгөрсөн жилийн чансааны лидер  Berkshire Hathaway  компанийн эзэн Уоррен Баффетт энэ жил байраа хоёоор ухраасан байна.
                                         Карлос Слим Хелу

Хөрөнгө оруулалтын мэдрэмж нь энэ уддаа түүнд тус болсонгүй. Хямралаар тэр 25 тэрбумыг алдснаа дөнгөж 10-ыг нь буцаан олж чадлаа. Түүний хөрөнгийн хэмжээ одоо 47 тэрбум ам.доллар байна.

ТОП-10

1. Карлос Слим Хелу, теле холбоо, Мексик (53,5 млрд доллар)
2. Билл Гейтс, Microsoft, АНУ (53 млрд доллар)
3. Уоррен Баффет, хөрөнгө оруулалт, АНУ (43 млрд доллар)
4. Мукеш Амбани, нефть хими ба байгалийн хийн үйлдвэрлэл, Энэтхэг (29 млрд доллар)
5. Лакшми Миттал, металл хайлуулах үйлдвэр, Энэтхэг (28,7 млрд доллар)
6. Лоуренс Эллисон, глава Oracle компанийн тэргүүн, АНУ (28 млрд доллар)
7. Бернар Арно, тансаг эдлэл, Франц, (27 млрд доллар)
8. Эйк Батиста, төмрийн хүдэр олборлолт, Бразили (27 млрд доллар)
9. Амансио Ортега, fashion-империин эзэн, Испани (25 млрд доллар)
10. Карл Альбрехт, Aldi компанийн тэргүүн, Герман (23,5 млрд доллар)

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONH NAR EEJ SURGAAL 2010-03-12 202.179.10.154

NIIT MONGOL TUURGATNIIG NEGTGEJ DELHIIN TALIIG BISH DELHIIG BYHELD NI EZLYYLEHIIN TOLOOH EHNII BOGOOD ETSSIIN HAMGIIN DEED HARIUTSLAGIIG BI GANTSAARAA YYREHED HEZEED BELEN BAIH BOLNOO IH HOID OVOGT BOO—GEGEEN MONHTYVSHIN OVOGTOI GANBOLD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж