Монгол, Брунейн тоглолт маргааш төв талбайд болно

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Монгол, Брунейн тоглолт маргааш төв талбайд болно

Монгол, Брунейн тоглолт маргааш төв талбайд болно

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай маргааш өөрийн талбайдаа хийх билээ. Энэхүү түүхэн тоглолт эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр хоёр багийн дасгалжуулагчид Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл өгсөн юм.

Бруней  шигшээ багийн дасгалжуулагч, Голланд мэргэжилтэн Роббн Сервай:

  • Монголын шигшээ баг гэртээ тоглох гэж байгаа нь давуу талтай. Сингапурын багтай тоглож байсан мэдээллийг авч, судалсан байгаа. Би энэ багийг аваад удаагүй байна.  Брунейн цаг агаар чийглэг, халуун. Харин Монголд эрс тэрс уур амьсгалтай учир тоглолтын үр дүнд өөрчлөлт орж магадгүй. Энэ удаагийн тоглолтод өөрийнхөө тактикаар багаа бэлдсэн байгаа. Маргааш маш сайн үр дүн авахын төлөө тоглох болно. Би өмнөх тоглолтуудын тухай ярих сонирхолгүй байгаа. Мэдээж монголчуудын хувьд эхний тоглолтоо өөрийн талбайдаа хийх учраас давуу талууд их бий. Маш сонирхолтой тоглолт биднийг хүлээж байна.

“Талын хөх чононууд” буюу Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс:

  • Брунейн шигшээ багтай тоглохын өмнө Тайландад бэлтгэл хийгээд ирлээ. Бэлтгэлийн хийхийн хажуугаар хоёр удаа нөхөрсөг тоглолтыг хийсэн. Баг тамирчдын сэтгэл зүй өндөр байгаа. Бэртэлтэй тамирчид нөхөн сэргээх эмчилгээг хийсэн учир талбайд гарахад бэлэн байгаа. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг нээх гэж байгаа гэсэн дарамт мэдрэхгүй байна. Би Азид олон жил ажилласан учир халуун, хүйтэн уур амьсгал багуудад нөлөөлөхгүй гэж харж байгаа. Хоёр багийн аль сайн сэтгэл зүйгээ бэлдэж чадсан баг ялалтад хүрнэ гэж харж байна.

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шат маргааш Монгол, Брунейн тоглолтоор эхлэх гэж байна. Хоёр багийн хариу тоглолт зургадугаар сарын 11-д Брунейн талбайд болно.

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан.  Гэхдээ манай шигшээ баг Бруней Даруссалам улсын шигшээ багтай 2017 оны арванхоёрдугаар сард тоглох байсан ч тухайн үед цуцлагдаж байсан юм. Тиймээс хоёр багийн хувьд анх удаа учраа таарч байгаа нь энэ.

Хөлбөмбөгийн холбооны талбайд болох Монгол, Брунейн  тоглолт маргааш 17:00 цагаас эхлэх бөгөөд тоглолтын билетийг www.ticket.mn хуудсаар авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж