Д.Цогтбаатар: Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцох улсуудын тоо нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцох улсуудын тоо нэмэгдсэн

Д.Цогтбаатар: Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцох улсуудын тоо нэмэгдсэн

“Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурал өнөөдөр /2019.0.6.05/ эхэллээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  тус олон улсын бага хурлыг нээж хэлсэн үгэндээ "Энэ жил “Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын бага хуралд оролцож байгаа улсуудын тоо, төлөөлөгчдийн түвшин ахисан нь яриа хэлэлцээний сэдвийн тулгамдсан байдлыг нотлон харуулж байна.  Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд асар их хүчин чармайлт, хугацаа хэрэгтэй, яриа хэлэлцээ уналт, сэргэлт үргэлжилж, “чимээгүй үе” ч тохиолдож болох бөгөөд одоо чухамдаа ийм үе үргэлжилж байна" хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлын нээлтэд хүргүүлсэн илгээлтийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Уг илгээлтэд “Яриа хэлэлцээний тайван замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, бүс нутгийн бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс баримталдаг” гээд энэ 6 дугаар хурлаар   бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын төлөв, боломж, сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг тэмдэглүүштэй гэжээ.

Бага хурлын нээлтийн хуралдаанд Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, БНСУ-ын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Лим Са Хүн,   ХБНГУ-ын Холбооны ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Зүүн Ази, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн орнууд хариуцсан хэлтсийн дарга Хеннинг Симон, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Чөнь Шаочунь, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер нар үг хэллээ.

Мөн энэ  үеэр НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Роузмари ди Карлогийн илгээлтийг НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох болон Энхийн ажиллагааны газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга Питер Дүэ уншиж танилцуулав.

Гадаад харилцааны яам, Стратегийн судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй энэ бага хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг бүс нутгийн орон болон АНУ, ХБНГУ, ИБУИНХУ, Канад, Нидерланд, Норвеги, Франц, Швейцарь, Европын Холбоо зэрэг түнш орны Засгийн газрын төлөөлөгчдийн зэрэгцээ НҮБ-ын системийн байгууллагууд, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэн, ОХУ-ын Стратеги судалгааны хүрээлэн, БНСУ-ын Сэжүн хүрээлэн, Дэлхийн эрчим хүчний харилцаа холбооны хөгжил, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид, дотоодын төр, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж