Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр /2019.06.05/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, баруун аймгуудын нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь буруулахаар болсныг мэдэгдээд, өнөөдрөөс туршилтын нислэг эхлүүлж байгааг онцоллоо. Баруун аймгуудын нислэгийн тасалбарын үнийг онгоцны рэйс буюу долоо хоногт нисэх давтамжийг нэмэх замаар тасалбарын үнийг буулгах боломжтой. Мөн МИАТ компанийг онгоц түрээслэх замаар нислэгийн давтамжийг нь нэмэх талаар ярилцаж байгаа аж.
Түүнээс гадна сүүлийн үед Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 2021 оноос бүртгэхгүй байх заалтыг хуулийн төслөөс хасна гэлээ.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:
-Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг 2021 оноос явуулахгүй болгох Авто тээврийн тухай хуулийн төсөлд тусгагдсан. Ажлын хэсгээс 2021 оноос эхлэн бүртгэхгүй байх, 10-аас дээш насжилттай автомашиныг явуулахгүй байх заалтууд оруулж ирсэн. Зам тээврийн хөгжлийн яам ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Тиймээс хуулийн төслөөс энэ заалтыг авна гэсэн байр суурьтай байгаа. Хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт орж ирээгүй байгаа бөгөөд хэлэлцүүлэгт ороод ирснийх нь дараа энэ заалтыг татаж авна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ