"Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна" | News.MN

"Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна"

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

"Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна"

"Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна"

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ.

Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэдгийг ЗТХ-ийн сайд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-05 66.181.176.161

Harj l baiya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж