БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэдэд үзүүлж буй гемодиализын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гемодиализын тасаг нээн ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Монгол Улсад бөөрний архаг дутагдал нь зонхилон тохиолдох таван өвчлөлийн нэгэнд тооцогдож байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тавьсан зорилтын дагуу бид есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийг мэс засал, хавдар, гэмтлийн тасагтай болгох, мөн бөөрний гемодиализын аппаратаар хангах юм. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Багануур, Налайх гэсэн дүүргийн эмнэлгүүдэд бөөрний архаг дутагдалын тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мөн энэ боломжоор бүрэн хангагдаж, тасгаа нээж байна” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь шинээр гемодиализын тасаг нээх бэлтгэл ажлын хүрээнд эмч мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах, өрөө тасалгаагаа тохижуулах, аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулах зэрэг ажлуудыг хийсэн байна. Ингэснээр тус дүүргийн бөөрний архаг дутагдалтай үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж ойртон дүүргийнхээ эмнэлэгт бөөр орлуулах эмчилгээг авах боломж бүрэн нээгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж