1800-1286 дугаарын утсанд 212 иргэн ханджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

1800-1286 дугаарын утсанд 212 иргэн ханджээ

1800-1286 дугаарын утсанд 212 иргэн ханджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарын утсанд өнгөрсөн тавдугаар сард нийт 212 иргэн хандаж, санал гомдол өгч, мэдээлэл авчээ. Үүнээс Мэргэжлийн хяналтын байгууллагын болон албан хаагчдын утасны дугаар хаяг байршил лавласан, Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах тухай, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад ямар бичиг баримт бүрдүүлэх тухай, хувийн хэрэгцээнд мах хилээр гаргахад ямар бичиг баримт бүрдүүлэх тухай, хөдөлмөрийн харилцаатай холбоотой, ажлын байрны дүгнэлт гаргуулах тухай, нохой хилээр гаргахад хэрхэх тухай, цалин хөлс, амралтын мөнгөтэй тооцох болон үйлдвэрийн осолтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл хүссэн 135 дуудлагад зөвлөгөө мэдээлэл өгөв.

Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, худалдаж авсан, өндөгнөөс хордлого авсан, муудсан хоол худалдаалсан, гэр хороолол дотор барилгын үйлдвэрлэл эрхэлж байгааг шалгуулах тухай, гоо сайхны газар, авто машин угаалгын газар, хоолны газар болон баригдаж буй барилгыг шалгуулах зэрэг нийт 50 гомдлыг хүлээн авч харьяа дүүрэг, аймаг болон НМХГ-ын шуурхай албанд шилжүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 27 удаа холбогдсон байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж