Авто замын түгжрэлээр Мумбай тэргүүлж, Дэли дөрөвт орж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Авто замын түгжрэлээр Мумбай тэргүүлж, Дэли дөрөвт орж байна

Авто замын түгжрэлээр Мумбай тэргүүлж, Дэли дөрөвт орж байна

56 улсыг хамруулан авто замын түгжрэлийн нарийвчилсан судалгааг хийсний дүнд Мумбай хот тэргүүлж харин Дэли дөрөвт оржээ.

Өнгөрсөн онтой харьцуулхад тухайн хотуудын авто замын түгжрэл буурч байгаа ч Мумбай хотод оргил цагийн үед 65 хувиар, Дэли хот 58 хувиар илүү түгжирдэг гэж Apple, Uber зэрэг дэлхийн шилдэг компаниудад газрын зургын ханган нийлүүлэлт хийдэг технологийн мэргэжилтэн TomTom мэдээлэлжээ.

Жагсаалтаас хархад дэлхийн хамгийн их түгжирдэг таван хотоор нэгдүгээр байранд Мумбай хот 65 хувиар, Богота хот 63 хувиар, Лима хот 58 хувиар, Шинэ Дэли хот 58 хувиар, Москва хот 56 хувиар тус тус шалгарчээ.

Мумбай хотын түгжрэл 2018 оны наймдугаар сарын наймны өдөр хамгийн их буюу 111 хувьтай байсан бол 2018 оны гуравдугаар сарын хоёрны өдөр 16 хувьтай байжээ. Учир нь Мумбай хотын тохиромжтой хүн амын тоо 12,4 сая хүн амтай байх статистик байдаг ч 2018 оны байдлаар 24 сая хүн амьдарч байна.

Тээвэрлэлт төлөвлөлтийн мэргэжилтэн Бина Балакришнаны түгжрэлийг энэтхэг улсын бодлоготой холбон тайлбарлаад одоогоор энэтхэгт автомашин худалдан авалт, ашиглалтыг бууруулах арга хэмжээ огт хэрэгжүүлээгүй гэжээ.

Б.ЦОГТСАЙХАН

Эх Сурвалж: Mid-day.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж